Нийгэм мэдээ

Н.Учрал: Ашигт малтмалтай холбоотой мэдээллийг "Chat GPT"-ээс авах боломжтой

ЦХХХ-ны сайд Н.Учрал Монгол төр анх удаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлж буй талаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр, "Шилэн ажиллагаа эхэлснээс хойш 975 мянган мэдээлэл олон нийтэд нээлттэй болсон.

Өнөөдрийн байдлаар Shilen.gov.mn-ийн 2.0 хувилбарыг хөгжүүлж, хувийн хэвшилтэй хамтран хиймэл оюун ухааны сүүлийн үеийн GPT технологийг нэвтрүүллээ. Ингэхдээ ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн мэдээллийн санг хиймэл оюун ухаан GPT-д сургаад байна.

Энэ удаа бид ашигт малтмалын лиценз буюу 2512 лицензийн мэдээллийг өнгөрсөн 3 сарын хугацаанд сургасан. Өөрөөр хэлбэл сэтгүүлчид болон иргэд олон нийт ашигт малтмалтай холбоотой асуултыг чат GPT-с асуухад хиймэл оюун ухаанаар дамжуулан шууд хариулт өгөх боломжтой болж байгаа гэсэн үг юм. Хиймэл оюун ухаан нь 9 настай хүүхдийн сэтгэлгээгээр ажиллаж буй бөгөөд цаашид илүү боловсронгуй болгож сургана" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button