Нийгэм мэдээ

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг гурил болон тэжээлийн импортын татварыг тэглэх саналыг дэмжлээ

Өнөөдөр /2024.03.25/-нд МАН-ын бүлгийн хуралдаанаар гурван асууад хэлэлцсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Нэгдүгээрт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл дээр МАН бүлгээс өнгөрсөн баасан гаригт завсарлага авсан. Энэ асуудлыг хэлэлцсэн. Импортоор орж ирэх гурил, малын тэжээлийн гаалийн албан татварыг чөлөөлөх асуудал яригдаж байна. Одоогоор 15 орчим хувийн гаалийн албан татвартай байна. Гурилын үнэ сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж, гурил үйлдвэрлэгчид монополь тогтоосон гэж үзэж байна. Тиймээс Засгийн газраас гурилыг гаалийн албан татвараас чөлөөлж импортыг нээлттэй болгох нь зүйтэй гэдэг дээр гишүүд өөр өөр байр суурьтай байсан. Энэ асуудлыг бүлгийн хурлаар авч хэлэлцээд гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэх саналыг МАН-ын бүлэг бүрэн дэмжихээр боллоо. Энэ асуудлыг аль болох хурдан шийдвэрлэх нь зүйтэй.

Хоёрдугаарт, Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг хэлэлцлээ. МАН 2020 оны сонгуульд оролцохдоо уг хуулийг санаачилж, батлуулахаа амласан. Түүнчлэн 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 6.2 дугаар зүйлд Баялагийн сантай байх, Баялагийн сангийн тухай хуулийг баталж гаргах шаардлага бий. Тиймээс уг хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж анхны үзэл баримтлалыг танилцуулж, гишүүдийн саналыг сонслоо. МАН-ын гишүүд уг хуулийн төслийг дэмжиж, хаврын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гуравдугаарт, Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор мал аж ахуйн салбарт авч хэрэгжүүлэх ажлууд болоод цаашид энэ салбарт хэрэгжүүлэх хуулийн төсөлтэй танилцлаа. Мал аж ахуйн салбарт тулгамдаад байгаа зудын эрсдлийг цаашид хэрхэн бууруулах, цаашид ямар томоохон арга хэмжээ авах чиглэлээр Засгийн газраас нэг удаагийн хуулийн төсөл боловсруулсан. Цаг үеийн чухал шинжтэй асуудал учраас дэмжиж, аль болох богино хугацаанд, яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үзлээ" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-25 22:02

Гурил, м�##�ын тэжээлийн үнэ үнэхээр г�##�зуурсан хурдан га�##�ийн татварыг хугацаагүй тэглээсэй.Мөн арьс, ширийг Хятад руу чөлөөтэй гаргаасай. Үндэсний үйлдвэрлэгчидэд хичнээн жил дарлууллаа одоо болно.

Зочин
Зочин
2024-03-26 08:06

ВООВ БАЯРАЛЛАА ЖИЛ БОЛГОН СОНГУУЛЬ БОЛООСОЙ ХЯМДАХААН ГУРИЛ ИДЭХ НЬ ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРАА ШИЛЭЭР НЬ НАР ХАРУУЛАХАД МОНГОЛЧУУД БАЯРТАЙ БАЙНА .ОДОО ҮНЭХЭЭР ИРГЭДЭЭ БОДДОГ ХАЙРЛАДАГ БОЛЧИХСОН ЮМ БОЛ ШАТАХУУН ОРУУЛЖ ИРЭЭД ШАГЛАН ЗАРДАГ ХУЛГАЙЧУУДАД ТОМООХОН ЦОХИЛТ ӨГӨХ НЬ МАШ ЗӨВ ШҮҮ ОХУ н РОСНЕФТИЙГ ОРУУЛААД ИРЧИХ ТЭГВЭЛ ЭНЭ МОНОПОЛЬ КОМПИАНУД БҮГДЭЭРЭЭ НАРАНТУУЛЫН МАНГАСЫН АМНЫ ОРОН ТООГ НЭМНЭ БИД ХАРИН ТЭЖЭЭЕ ЛАЛАРУУДЫГ БЕНЗИНИЙ ҮНЭ ЯАХ ВЭ? ГЭЖ БОДЬЁ ХУЛХИДАХАА БОЛЬЧИХООЧ АЦНУУДАА ӨВӨРХАНГАЙН УЛААН ХАЦАРТ ЧИ ОДОО ЭНЭ БЕНЗИНИЙ ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЧИХСАН БАЙГААГ ЗОХИЦУУЛ ЧИНИЙ МӨНГӨ ТАРААСАН БИЧЛЭГ БАЙГАА ШҮҮ ИРГЭДИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХУДАЛДАЖ АВДАГ ХЭН БЭ? ЧИ ӨВӨРХАНГАЙДАА ОЧИЖ МАЛ МАЛЛААРАЙ ТЭНЭГЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button