Гадаад мэдээДЭЛХИЙ

Японд сакүра мод нахиалж эхэлжээ

Японы улсад сакүра мод нахиалж эхэлсэн байна. Тодруулбал Кочи мужийн нийслэл болох Кочи хотод сакүра мод нахиалсан тул албан тушаалтнууд сакүра нахиалах улирал албан ёсоор эхэлснийг зарласан юм.

Өнгөрсөн бямба гарагт /2024.03.23/ Кочи хотын цаг уурын ажиглалтын төв мэдээлснээр сакүра 2023 оноос зургаа, олон жилийн дунджаас нэг өдөр хожуу нахиалсан гэжээ.

Кочи хотод нахиалсан сакүра

Ингэснээр 2018 оноос хойш анх удаа Кочи муж сакүра цэцэг хамгийн эрт нахиалсан мужаар тодров. Нахиалсан моднууд долоогоос арван хоногийн дотор бүрэн цэцэглэх юм.

Японд сакүра цэцэглэхийг харах хамгийн тохиромжтой мөч нь дөрөвдүгээр сар байдаг. Харин гуравдугаар сарын сүүлээс сакүра цэцэглэх эхэлдэг байна. Сакүра модны цэцэг ихэвчлэн 10-аас 14 хоног нахиалдаг. Зарим төрлийн сакүра 14 хоногоос удаан нахиалдаг аж. Гэхдээ Японд хамгийн түгээмэл ургадаг Ёоши төрлийн сакүра 14 хоног л нахиалдаг байна.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button