Загварын мэдрэмж өндөртэй ч ХОГОО АВАХАА МАРТДАГ залуус

Big Gee "Зогсохгүй" тоглолт өнгөрсөн баасан гарагт цэнгэлдэх хүрээлэнд болсон билээ. Энэ зуны анхны гадаа тоглолтыг өсвөр насныхан болон 20-иод насныхан үзэж сонирхсон. Тэдний хувьд хувцаслалт, стилл имиж тун содон байсан бөгөөд нийгмийн сүлжээнд бүгд шинэ үеийн залуус хэмээж байв.

Гэтэл тоглолтын маргааш цэнгэлдэх хүрээлэнг харамсалтай дүр зураг угтжээ. Шинэ үеийн залуус хогоо хаясан, бүдүүлэг дадалаа ийн үлдээсэн нь гаднаа гяланцаг дотроо паланцаг дүр зургийг тодоос тод харуулжээ.

Тэдний стиль имиж хамгийн этгээд сонин загварыг гаргаж чаддаг Япончуудтай адилхан байсан юм. Гэвч тэд үүнийг хуулахдаа Япончуудын давуу тал болох ямар ч тоглолтын дараах хогоо түүж цэвэр цэмцгэр орчин үлдээж гардаг сайхан чанарыг хуулж авч чадаагүй нь харамсалтай юм.
Б.ТОГТУУН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.