УЛС ТӨР

Танилц: Д.Тогтохсүрэнгийн хэлснээр сонгуульд нэр дэвших эрхгүй МАН-ын гишүүд

Өнгөрсөн бямба гарагт /2024.03.23/ МАН Бага хурлаа хуралдуулж, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж эцэслэсэн. Энэ үеэр МАН-ын удирдлагууд гишүүддээ “Хэрэгт нэр холбогдсон л бол сонгуульд дэвшүүлэхгүй” гэж сануулсан.

Харин өчигдөр болсон МАН-ын бүлгийн хуралдааны үеэр, бүлгийн дарга Т.Тогтохсүрэн, "Авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан, эсвэл шүүхээр ял шийтгэл авсан бол мандат олгохгүй зарчимтай" хэмээн дахин тодотгов.

Тэгвэл МАН-аас дээрх "хориг"-т орох хэд, хэдэн гишүүн бий. Учир нь тэд Хөгжлийн банк, ногоон автобус, нүүрсний хэргүүдэд, авлига албан тушаалын хэрэгт холбогдоод буй.

Нэгт: Ж.Мөнхбат

Тэрбээр нүүрсний хэрэгт холбогдсоныхоо дараа өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс буусан. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь заалт буюу улс төрд нөлөө бүхий этгээд, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл ангиар буруутгаж, шалгаж буй.

Хоёрт: Т.Аюурсайхан

Тэрбээр Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжөсн, мөнгө угаасан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан. Түүнд гурван жилийн хорих ял оноосон.

Гуравт: Б.Энх-Амгалан

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Шүүх хуралдаан дөрвөн өдөр үргэлжилсний эцэст Б.Энх-Амгаланг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан.

Дөрөвт: Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн 100 ширхэг ногоон автобус чанарын болоод худалдан авах ажиллагааны хувьд асуудал дагуулсан. Үүнтэй холбогдуулан хянан шалгах түр хорооны даргаар Ж.Бат-Эрдэнийг /2024.03.19/ томилсон. Тэрбээр сонгогдсоныхоо дараа "Энэ хэрэгтэй холбоотой бүх хүмүүсийг сонсголд дуудна. Гол зорилго нь ард, иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх юм" гэдгийг онцолсон. Тиймээс ногоон автобусны хэрэг болон сонсголоор дуудагдах учиртай эхний хоёр хүн бол хотын дарга асан Д.Сумъяабазар, түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нар юм.

Тодруулбал, Ж.Сүхбаатарын хувьд, “Тэнүүн-Огоо” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон гэх мэдээлэл бий. Түүнийг яллагдагчаар татаад буй.

Харин Д.Сумъяабазарын хувьд ногоон автобусны хууль бус худалдан авалтыг нийслэлийн харьяа агентлаг, газрын дарга нар зохион байгуулсан ч тэдэн зөвшөөрөл өгч, тамга дарсан хүн. Гэхдээ хуулийнхан түүнийг яллагдагчаар огт татаагүй байгаа юм.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
999999
999999
2024-03-26 07:59

Учр�##�ыг дэвшүүлэхгүй шүү. ЖДҮ шаасан. Амартүвшин, Х.ганхуяг нар ч гэсэн ХБ-ы хэрэгт холбогдсон

Zochin
Zochin
2024-04-13 04:24
Reply to  999999

Uchral garnaaa

Зочин
Зочин
2024-03-26 08:23

Хулгайч Генсекээ яах гэж байгаа юм? Генсек нь хулгайч юм чинь бусад нь барьцана биз дээ. Тэгэхээр МАН бүгд хулгайч байх нь аргаггүй шүү дээ. Хахаха

тогтох
тогтох
2024-03-26 08:35

Олон хүн байгаа зөвхөн энэ хэд гэвэл эндүүрэл ... сонгогчид хэнийг дэвшүүлж байна гэдгээс нь �##�ь намд итгэх вэ гэдгээ шийдэх байхаа хэргээ хаацайлах хөрөнгөжих гэж бузрууд дэвшвэл тэр нам баяртай болох биз

irgen
irgen
2024-03-26 08:36

G. Amartuvshin,KH. Ganxyag, CH.Undram DAmbiinyam SU Batbold gex meigg devshuulvel man yalagdana shuu

Зочин
Зочин
2024-03-26 08:55

Сү г яах гээд байнаа?

иргэн
иргэн
2024-03-26 09:41

Эдгээрээс гадна нэр дэвшүүлж болохгүй гишүүд байнаа
Г. Амартүвшин, Ч. Ундрам, Сү Батболд, Ч. Хүрэлбаатар, Чойжилсүрэн, Баатарбилэг, Бямбацогт

Зочин
Зочин
2024-03-26 10:24

Эд нар бусад сугарч үлдэж бга нөхөдтэйгээ барьц�##�даж татаж унагана. Тэгэж байж эд нараас хагас хугас с�##�ах байх

Зочин
Зочин
2024-03-26 12:51

Ккк ингээд л болоо юу. Энэ хэд чинь угаасаа л дэвших нь байтугай гадаад руу зугтаад, шоронд ороод байгаа хэд биз дээ.

ууртай хүн
ууртай хүн
2024-03-26 13:52

сү батболд хүрэлбаатар батэрдэнэ аварга дутуу байна

иргэн
иргэн
2024-03-26 15:06

одоогийн 76 бүгд хулгайч биз дээ,4-хөн биш ээ

Зочинзоч
Зочинзоч
2024-03-26 15:41

Ундрам гээд �######� мөнгө хоёроороо сумын даргаас …. хүртэл худ�##�даад авчихдаг авгайг дэвшүүлэх үү

Zochin
Zochin
2024-04-13 04:28

Umnuh parliamentaas bas

Zochin
Zochin
2024-04-13 04:30

Marx uhsenn

Холбоотой мэдээ

Back to top button