10,415 ломбардын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болголоо

УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг баталж, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.
Уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т "Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газар энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор харьяалах бүртгэх байгууллагад бүртгүүлнэ" гэж заасан.
2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ аваагүй 10,415 хуулийн этгээдийн барьцаалан зээлдүүлэх болон ломбардын чиглэлээр эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг хүчингүй болгох болсныг Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдлээ.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон луйварчинг устгаж дээ. Харамс�##�тай нь Жавхлан мэтийн төр зайдадсан дээрэмчдийн ломбарднууд нь л үлдэж дархан эрхээ эдлэх байх даа.
Setgel sergem saixan medee baina.