Гадаад мэдээДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Токиод ховор боловч маш аюултай халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул анхааруулга гаргалаа

Японд стрептококк A нэртэй бактериар үүсгэгддэг стрептококкийн хордлогын шокийн хам шинж (STSS) нэртэй ховор боловч маш аюултай өвчлөлийн тоо нэмэгдэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус улсын нийслэл Токиод STSS-ийн тохиолдол нэмэгдсээр байгаа тул хотын захиргаанаас анхааруулга гаргасан байна. “Japan Time” агентлаг ням гарагт /2024.03.24/ мэдээлэхдээ хамгийн сүүлийн үеийн тоо баримтаар нийслэл дэх тус хам шинжийн тохиолдол 88 хүрч, өнгөрсөн оны тохиолдлын талтай тэнцсэн хэмээжээ.

Харин улсын хэмжээнд STSS 517 удаа бүртгэгдсэн байна. Харьцуулахад 2023 онд тус хам шинжийн тоо түүхэнд байгаагүй их хэмжээгээр буюу 941 удаа бүртгэгдсэн юм.

Өнгөрсөн жил Японд 50-иас доош насны STSS-ээр өвчилсөн хүмүүсийн 30.9 хувь нь амь үрэгдсэн байна. Харин Нью-Йоркийн Эрүүл мэндийн төвөөс мэдээлснээр бол тус хам шинжээр хүндэрсэн хүмүүсийн 60 хүртэл хувь нь амь үрэгдэж магадгүй байдаг аж.

Стрептококк А буюу стрептококк пиоженесийн халдвар ихэнхдээ ямар нэгэн асуудал үүсгэдэггүй ба амьсгалын зам, шарх, бохир гараар дамжин халдварладаг бйна. Стрептококк А нь үхжилт фасцит гэдэг өвчний үүсгэдэг голлох бактери тул өөрөөр “мах идэгч” гэж нэрлэгдэг. Үхжилт фасцитын үед булчингийн хальс болон арьсны хамгийн гүн бүрхүүлд эдийн үхжил үүсдэг байна.

Харин халдвар цусанд орсон тохиолдолд STSS үүсдэг юм. Мэргэжилтнүүд одоогийн байдлаар тус хам шинжийн тоо нэмэгдэх болсон шалтгааныг тогтоогоогүй байгаа. Гэхдээ ковидийн хөл хорионы дундуур стрептококкийн халдвар удаан аваагүй учир STSS-ийн тохиолдол нэмэгдэж байж магадгүй гэж зарим судлаачид үзэж буй.

Эх сурвалж: Newsweek, Xinhua

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button