Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-д анагаахын профессорууд ажлаа өгч эхэлжээ

Өмнөд Солонгосын засгийн газард жилд анагаахын сургуулиудад элсүүлэх оюутны тоог нэмэх шийдвэр өнгөрсөн сарын эхээр гаргасан. Үүнийг эсэргүүцсэн тус улсын резидент эмч нарын 90 гаруй хувь нь ажлаа өгсөн байгаа юм.

Харин сүүлийн үед анагаахын профессорууд резидентүүдээ дэмжиж, засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн ажлаа өгөх хүсэлтээ мэдүүлнэ гэх болсон. Тэгвэл даваа гарагт /2024.03.25/ БНСУ-д 40 анагаахын сургууль байдгаас 19 сургуулийн профессорууд хамтарсан мэдэгдэл гаргаж, ажлаасаа гарах хүсэлтээ өгнө гэсэн байна.

Ням гарагт /2024.03.24/ Өмнөд Солонгосын засгийн газар болон эрүүл мэндийн салбарынхны хооронд хэлэлцээ нааштай өрнөх уур амьсгал үүсээд байсан юм. Гэвч анагаахын профессоруудын нэгэн холбоо засгийн газрыг оюутны квот нэмэх шийдвэрээ цуцалсан тохиолдолд л хэлэлцэнэ гэжээ.

Тодруулбал Солонгосын Анагаах ухааны профессоруудын холбоо “Анагаахын сургуулиудад элсүүлэх оюутны тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөг цуцалж, оюутны тооны хуваарилалтыг засгийн газраас буцаан татахгүй бол энэ хямралыг шийдэж чадахгүй” хэмээсэн байна.

Тус улсын засгийн газар эмч нарын хомсдол, ялангуяа хөдөө орон нутагт мөн өндөр эрсдэлтэй салбаруудад эрүүл мэндийн ажилчдын тоо дутагдалтай байгаа хэмээн квот нэмсэн. Харин эсэргүүцэл илэрхийлээд буй резидентүүд болон профессорууд оюутны тоог нэмснээр энэ асуудал шийдэгдэхгүй гэж буй.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-26 14:59

Манай улс шиг чанартай чанаргүй хувийн болоод төрийн сургуулиудад санаандаа орсон мэргэжлээр сургаж ажилгүйчүүдийг бэлтгэдэггүй юм байна шүү.

иргэн
иргэн
2024-03-26 15:38

нэгдэж чаддаг,тэмцэж чаддаг гоё юмаа,бид ийм болох цаг ирнэ байхаа

Зочин
Зочин
2024-03-26 19:14

Ёстой л нэгдэж чадаж бна шүү бид ингэж чаддаггүй бас .тэмцэл их муу

Д.Ариунболд.
Д.Ариунболд.
2024-03-27 05:17

засаг нь эмч хүрэлцэхгүй бна гээд байдаг.эмч нар нь хүрнэ.эмч болох хүний тоог нэмж болохгүй гээд байдаг.сонин юмаа.

Зочин
Зочин
2024-03-27 08:25

Хүний хүүхэдүүд эрхээ хамга�##�ж тэмцэл өрнүүлэхэд нь багш докторууд ахмад үе нь ингэж дэмжидэг байх нь гэтэл манайд өөрийн хар толгойд л хамаагүй бол үр хүүхэд нь хэлмэгдэж байсан ч ган хийхгүй өөрсөдийнх нь болон үр хүүхэдүүдийнх нь боломжийг хулгайлж байхад долигнож долоож байдаг үнэхээр хөөрхийлөлтөй долдой аймхай ард түмэн

Эмчиргэниргэн
Эмчиргэниргэн
2024-03-27 09:33

Чанартай эмч бэлтгэж байв�##� эмч хэрэгтэй бна.гэтэл хувийн анагаах эмч бэлтгэх сург�##�тын эмнэлэг багшлах эмч байхгүй чанар муутай бэлтгэж бна.үүнээс болоод оношоо зөв тавихгүй харилцаа муу хүн одон явж чирэгдэл үүсч бна.олон жил сураад ар гэрт санхүүгийн хүндрэлтэй бна.чанартай жилд хэдхэн эмч бэлдээд тэр нь ард түмэндээ хүртээлтэй бна.өвчлөл их.оношоо зөв тавихгүй бхаар яаж өвчин эдгэх вэ?цэгцлээч дэ.үндэсний дээд.их засаг.этүгэн зэрэг сургууль одоо эмч бэлдэж битгий чанаргүй эмч бэлдээд л бх юм.хүнй хүүхдийн мөнгийг авч сургаж байж чанартай суугаач вэ.10жил хүний з�##�уу нас

Холбоотой мэдээ

Back to top button