Эверест рүү авирсан хүмүүс ялгадсаа авч буух шаардлагатай болжээ

Дэлхийн хамгийн өндөр цэг гэгддэг Эверест рүү авирахад хүчилтөрөгч, гутлын хадаас гэх мэт олон зүйл бэлтгэх шаардлагатай. Үүнээс гадна авирагчид ялгадас, шээс хоёроо хадгалах уут авч гардаг юм.
Олон жилийн турш авирагчид уул дээр ууттай ялгадсаа хаяж ирсэн тул бохирдол нэмэгджээ. Ийм учраас Непал улсын албан тушаалтнууд бохирдолтой тэмцэхийн тулд ялгадас, шээсээ хийсэн уутыг авч бууж ирэхийг шаарддаг журам баталсан байна.

Эверестийн оргил руу гарах хүсэлтэй хүмүүс Непалын албан тушаалтнуудаас 11 мянган ам.доллар төлж зөвшөөрөл авдаг юм. Үүнээс багаж хэрэгсэл, хоол хүнс, шерпа хөтөч гэх мэт бусад зардлыг нэмээд 35 мянга гаруй ам.доллар болдог.
Ийм үнэтэй ч гэсэн өнгөрсөн жил Непал улс түүхэнд байгаагүй олон буюу 478 авирах зөвшөөрөл олгосон байна. Эверестийн оргил гарсан хүмүүсийн холбооны дэд ерөнхийлөгч Дивас Похрел “Эверест дээрх хүний биеэс ялгарсан хог хаягдлын асуудал маш хэцүү байсан” хэмээжээ.
Бохирдолтой тэмцэхийн тулд хүн болгонд дотор нь химийн бодис хийсэн хоёр уут өгөх юм. Тус бодис нь хүний ялгадас, шээсийг хатуу төлөвт оруулж, үнэргүй болгодог байна. Энэ улирал Непалын албан тушаалтнууд 8 мянган уут өгөхөөр төлөвлөж байгаа юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГҮЙ ЭЭ ТЭГЭЭД ТЭР ШУУРГАТАЙ ХҮЙТЭНД БААС ДӨНГӨЖ ЦУХУЙГААД Л НАМ ХӨЛДЧИХНӨ ШЭЭС ГАЗАР ХҮРЭХГҮЙ ХӨЛДДӨГ ГЭСЭН ЭМЭГТЭЙ УУЛЧИД БОЛ БОЛ БҮҮР ХЭЦҮҮ ШҮҮ БОЛЬ НААДАХАА
Эргүү м�##� чи хэнд хэлээд байгаа юм