Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ анхны удаа Газын зурваст гал зогсоохыг “зөвшөөрсөн” нь Израилыг дургүйцүүлэв

Даваа гарагт /2024.03.25/ болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр Газын зурваст гал зогсоох тогтоолд АНУ түдгэлзэх санал байна. Аравдугаар сард Израил-Хамасын дайн эхэлснээс хойш НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд АНУ хориг тавьсаар ирсэн юм.

Өчигдөр болсон хуралд АНУ түдгэлзэж бусад 14 гишүүн дэмжсэн тул НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газын зурваст гал зогсоохыг шаардсан тогтоолыг баталсан. Үүний дараа Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху засгийн газрынх нь хоёр албан тушаалтан Вашингтонд очих байсан айлчлалыг цуцалжээ.

НҮБ-д АНУ-аас сууж буй Элчин сайд Линда Томас-Гринфильд өчигдөр толилуулсан тогтоолд Вашингтоноос хүссэн нэмэлтийг оруулсан хэдий ч зөвшөөрсөн санал өгөх боломжгүй байсан гэж хэлсэн юм.

Тогтоолын баталсны дараа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Аюулгүйн зөвлөл удаан хугацааны турш хүлээлт үүсгээд байсан Газын зурваст гал зогсоож, барьцааны хүмүүсийг ямар ч болзолгүй нэн даруй суллах тогтоолыг дөнгөж сая баталлаа. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бүтэлгүйтэж болохгүй” хэмээсэн байна.

Аюулгүйн зөвлөл тогтоолыг баталсны дараа Израилын Гадаад хэргийн сайд Израил Катз “Гал зогсоохгүй, Израил Хамасыг устгаж барьцаанд буй бүх хүн гэртээ иртэл байлдах болно” гэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button