Саудын Арабт дэлхийн анхны Dragon Ball анимээс сэдэвлэсэн тоглоомын парк байгуулна

Дэлхийд алдартай Dragon Ball анимээс сэдэвлэсэн анхны тоглоомын паркийг Саудын Араб улсад барих болжээ. Тус анимийг хийсэн “Toei Animation Co” компани баасан гарагт /2024.03.22/ мэдэгдэл хийхдээ паркийг Саудын Арабын нийслэлийн ойролцоох Киддия нэртэй соёл, энтертайнментын хотод барих юм.
“Toei Animation Co” компаниас мэдэгдэл гаргаснаар бол тус тоглоомын парк 500 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр талбайг хамарна. Одоогийн байдлаар паркийг хэзээ барьж эхлэх эсвэл ашиглалтад оруулахыг зарлаагүй байна.

Dragon Ball-оос сэдэвлэсэн паркад хэд хэдэн цувралаас нь сэдэвлэсэн нийтдээ долоон бүс бүхий аялал, зугаалгын төв болно. Паркад 30 гаруй үзмэр байрлуулахын нэг нь анимэ дээр гардаг хүсэл биелүүлэгч Шэнрон луугийн 70 метр өндөр галзуу хулгана байх юм.
Dragon Ball нь 1984-1995 оны хооронд гол дүрийн баатар Гокү болон түүний найзуудын адал явдлыг өгүүлсэн мангагаар эхэлсэн (зурагт ном). Тэр цагаас хойш тус манганаас олон цуврал анимэ хийгдэж, хэд хэдэн бүрэн хэмжээний кино, видео тоглоом сэдэвлэгдсэн томоохон брэнд болсон билээ.
Эх сурвалж: Kyodo News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.