ДАТАГРАФИКЭДИЙН ЗАСАГ

Инфографик: 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх намын төлөвлөгөө ба бодит байдал

МАН-аас 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлээд буй. Тэдний мөрийн хөтөлбөртөө 2028 он гэхэд нэг хүнд ноогдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ хэмээн тусгасан нь олны анхаарлыг татаж, боломжгүй хэмээн хэлэгдээд байгаа.

Тэгвэл сүүлийн арван жилд нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлт хэрхэн өсөж, буурсаныг доорх графикаас харах боломжтой.

Тухайлбал, одоогоос 10 жилийн өмнө нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4,501 ам доллар байсан. Үүнээс хойш 2017 он хүртэл тогтмол буурч 3,705 ам.долларт болов. Харин 2018 оноос 700 доллароор өндийж, 2020 онд эргээд 4,128 ам.доллар болж буурсан бол 2021 оноос хойш тогтмол өссөөр 5,875 ам.долларт хүрсэн байна.

Тооцоолбол, 2020 оноос хойш 2023 хүртэл нэг хүнд ногдох ДНБ 1,747 ам.доллароор нэмэгджээ. Дунджаар сүүлийн гурван жилийн жил тутамд 582 ам.доллароор тогтмол өссөн гэж харж болохоор байна. Хэрэв цаашид энэ байдлаараа тогтмол өссөөр байвал 2028 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 8,203 ам.долларт хүрч болох дүр зураг байж болохоор.


Манай улсын төсвийг бүрдүүлж, орлого оруулж ирдэг гол бүтээгдэхүүн уул уурхайн гаралтай түүхий эдүүд байдаг. Өнгөрсөн онд эдийн засаг долоон хувиар өсөхөд БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээ 70 сая тоннд хүрсэн нь голлон нөлөөлсөн юм. Учир нь БНХАУ-ын дотоодын хэрэгцээг хангадаг нүүрсний уурхайнуудад удаа дараа осол гарч, нүүрсний гарц муудсанаас үүдэн манай улсаас авах экспортын хэмжээг нэмэгдүүлснээр энэ боломж бүрдсэн байдаг.

ДНБ өнгөрсөн онд 7 хувиар өссөний -1.3 нэгж хувийг хөдөө аж ахуйн, 2.6 нэгж хувийг  уул уурхай, олборлолтын, 0.6 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын, 4.3 нэгж хувийг үйлчилгээний салбар, 0.9 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлэв.

Тэгвэл намуудын мөрийн хөтөлбөртөө тусгаад буй ДНБ-ий өсөлтийг дөрвөн жилийн дараа 10 мянган ам.долларт хүргэж, өнгөрсөн жилүүдийн өсөлтийг тогтмол авч явах нь том даваа юм. Учир нь манай улс түүхий эдээ энэ зэрэгт нийлүүлэхэд гадаад болон дотоодын хэд хэдэн шалтгаан нөлөөлөх боломжтой. Манайх шиг хөрш орныхоо цаг үеийн байдалтай уялдуулж түүхий эдээ нийлүүлдэг улсад энэ нь хэт өөдрөг төсөөлөл гэж харж болно. Тухайлбал, БНХАУ-д хилээ хаах, халдвар гарах, улс төрийн болон олон улсын үймээн самуун дэгдэх гэнэтийн нөхцөл үүсэх эрсдэлтэй. Түүнчлэн намуудын зорилгыг дэлхийн уур амьсгалтай тэмцэх хөдөлгөөн сөрж мэдэх хамгийн том даваа бий.

Үүнээс гадна дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч, дэлхийн улсууд нүүрсний хэрэглээнээс татгалзаж, багасгах шийдвэрт нэгдээд байгаа нь намуудын хамгийн том саад байх ч боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-27 08:00

Ардын намыг сонговол нүүрс тээвэр нүүрсний жолооч нар дампуурах магадл�##�тай болохноо

Зочин
Зочин
2024-03-27 09:07
Reply to  Зочин

Нэг хүнд ноогдох ДНБ өслөө гэх юм. Гэтэл амьдр�##� дээр айл гэрийн ха�##�гаар орж байна уу..Үгүй л байх юм. Харин дарга нар баяжиж өссөн үзүүлэлт нь дарга нарын хармааг дүүргээд байна . Наад том дүнтэй мөнгөний сургаар ард түмэн МАНд сан�##� өгөх үү. Үгүй шүү. НД төлдөг хүмүүсийг орон сууцжуулах гэсэн хаана байна.Мөнгө санхүүгийн т�##�аар авах арга хэмжээ чинь 8 жилд сураггүй болсон шүү .

Зочин
Зочин
2024-03-27 08:40

МАН ын сайд, дарга нар 2028 онд ДНБ өснө гэж бахирч, хуц�##�даад байна. Өнөөдөр мах, гурил, өндөгний үнээс босч чадахгүй, элгээрээ мөлхсөн иргэдэд 5 давхар цонхны цаанаас хугацаа нь дуусч на�##�дсан чихэр долоолгоод байна. МАН ын эргүү дарга нараа энэ тэнэглэлээ зогсоохгүй бол ард түмний дургүйцэл дээд цэгтээ хүрэх нь. Ард түмнийг өөрсөд шигээ эргүү тэнэг гэж бодоод байна юу. Биднийг сонгохгүй бол ДНБ, ц�##�ин, тэтгэвэр, өсөхгүй шүү гэж дарамтлаад байгааг ойлгож байгаа шүү. Ард түмний хувьд МАН-аас САЛАХ л хамгийн чух�##� байна.

Зочин
Зочин
2024-03-27 08:52

Дандаа �##�бан тас�##�гааны цонхны цаанаас худлаа хуцнаа новшнууд. Өөрсдөөсөө бусдыг тэнэг гэж бодоод байдаг юм шиг байгаа юм. Нэг л өдөр цахиур хагарна даа.

Зочин
Зочин
2024-03-27 09:05

Путинг ерөнхийлөгчөөр сонгогдсных нь төлөө баяр хүргэж чадахгүй байгаа нь манай эрх баригчдын маш том �##�даа. Үүний улмаас хоёр хөрш хилийн ха�##�гаа хаахад л бид будаа. Юун ДНБ-ний өсөлт идэх хоол ч жирийн иргэд нь жинхэнэ гуйлгачин болж, төрөөс төрсөн болон уул уурхайгаас төрсөн тэрбумтангууд болон их наядтангууд нь оффшорт хийсэн мөнгөө бараадан гадаадын баян тансаг орнуудад тух�##�на шүү дээ. Ийм л дүр зураг биднийг хүлээж байгаа.

Зочин
Зочин
2024-03-27 09:07

Зөв бичиж

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button