Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ болон Израилын хооронд үүсээд буй хагарал

Израил-Хамасын дайн эхлээд 172 хоног өнгөрч байна. Дайн эхэлснээс хойш Израилыг хамгийн их дэмжиж ирсэн орон бол АНУ юм. Гэвч сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нарын хооронд хагарал үүсээд байна.

Тэд бие биеэ олон жилийн өмнөөс танина. Байден, Нетаньяху хоёр үүнээс өмнө нь хэд хэдэн зүйл дээр санал зөрөлдөж байсан тохиолдол бий. Өнгөрсөн сард л гэхэд Байден дайныг үйл явцыг хэтийдэж байна хэмээсэн. Мөн өнгөрсөн жил тэд дайны дараа Газын зурвасыг хэрхэх тал дээр санал зөрөлцсөн юм.

Сүүлийн саруудад АНУ дайнд гал зогсоохыг илүү уриалах болжээ. Гэхдээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн боловсруулсан Газрын зурваст яаралтай гал зогсоох тогтоолд АНУ хориг тавьсаар ирсэн.

Тэгвэл даваа гарагт /2024.03.25/ болсон Аюулгүйн зөвлөлийн хурлаар АНУ Газын зурваст яаралтай гал зогсоох тогтоолд хориг тавилгүй түдэлзсэн санал өгсөн байна. Харин бусад гишүүд дэмжсэн тул гал зогсоох тогтоолыг баталсан юм.

Хурал болохоос долоо хоногийн өмнө Байден хувиараа Нетаньяху руу залгаж төлөөлөгчдөө Вашингтон руу илгээж, Израил цэргээ Рафа хот руу оруулах талаар хэлэлцэхийг санал болгосон.

Израилын хувьд Рафа хот нь Хамас бүлгийн эцсийн хорогдох байр болсон тул, цэргээ оруулах нь дайнд ялахад зайлшгүй хэрэгтэй гэж үзэж буй. Харин АНУ болон бусад орнууд Рафа хот руу дайрснаар хүмүүнлэгийн гамшиг үүсэж, барьцаанд буй хүмүүсийг суллах хэлэлцээ нуран унана гэж болгоомжилж байгаа.

Нетаньяху хэрвээ АНУ тогтоолд хориг тавихгүй бол Израилаас илгээх төлөөлөгчдөө илгээхгүй гэж анхааруулсан юм. Тэрбээр хэлснээрээ даваа гарагт Вашингтон руу албан тушаалтнуудаа илгээхээ цуцлав.

Энэ жил болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Байден өрсөлдөнө. Түүнийг дэмжигч зарим хүмүүс Газын зурвасын дайн дээр баримталж буй бодлогод нь дургүйцлээ илэрхийлж байгаа юм.

Одоо Байден дайн эхэлснээс хойш Израил үзүүлж ирсэн дэмжлэгээ бууруулах уу эсвэл Нетаньяхутай үүсгэсэн хагаралдаанаа гүнзгийрүүлэх үү гэсэн хоёр хэцүүхэн сонголтын дунд ирээд байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button