Нийгмийн

Өнөөдөр Дэлхийн театрын өдөр тохиож байна

Жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдрийг 1962 оноос хойш дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр тохиож байгаа юм байна.

Эл өдөр дэлхийн урлагийн театрууд үзэгчдэдээ тоглолтоороо бэлэг барьдаг. Энэ өдрийг тохиолдуулан УДЭТ-т Дэлхийн театрын өдөрт зориулсан үйл ажиллагаа болох бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 12 театрын найруулагч, төлөөлөгч оролцох аж. Мөн “Монголын урлаг дэлхийн тайзнаа”, “Монгол өв ба дэлхий дахинд” цогц бодлогын илэрхийлэл болсон Соёл, урлагийн салбарын 2023 оны шилдгийн шилдгүүдээ шалгаруулах уламжлалт “Мөнгөн мод” наадмын цом гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button