Нийгмийн

"Угаартаж амиа алдсан 11 иргэний ар гэрийнхэнд тус бүр таван сая төгрөг олгосон"

Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороонд энэ сарын 23-ны өдөр 10 иргэн угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус ослын үеэр байшинд 12 хүн байв. Хоёр иргэний хордлогын түвшин өндөр, эмнэлэгт хүргэгдсэн ч нэг иргэн нь нэмж нас барснаар угаартаж амиа алдсан иргэдийн тоо 11 болоод буй. Тэгвэл тэдгээр иргэдийн ар гэрт Сонгинохайрхан дүүргийн нөөц хөрөнгөөс тус бүр таван сая төгрөг олгосон байна.

Уг асуудлаар тус дүүрэгтэй холбогдон тодруулахад "Нийслэлийн зүгээс харамсалтайгаар угаартаж нас барсан иргэдийн гэр бүлийнхэнтэй уулзаж, эмгэнэл илэрхийлж, ар гэрийнхэнд нь буцалтгүй тусламж үзүүлсэн. Мөнгөн эх үүсвэрийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж, айл тус бүрд таван сая төгрөгийн тусламж үзүүлсэн.

Ар гэрийнхний зүгээс цаад шалтгаан нь архидалттай холбоотой. Тийм учраас архинд донтсон хүмүүсийг албадан эмчлэх төвүүдийг байгуулж, хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, архи зардаг цэгийг цөөлж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бөө
Бөө
3 сар 27, 2024 09:29

Ямар учраас эндсэн ч хамаагүй, нөхөн олговор өгөх юм бол бүх бие барагчдад адил хандах ёстой шү, м�##�нууд аа!

Зайл
Зайл
3 сар 27, 2024 10:00

Новшийн архичид үхсэн нь сайн.

Буриад
Буриад
3 сар 27, 2024 10:06

Яах гэж тэд өөрсдөө буруутай шүү Боль

Зочин
Зочин
3 сар 27, 2024 11:01

архичид нөгөө өртөнцд очоо л биз хайран татварын мөнгө түнжрэлд зарцуулах юмсан

Зочин
Зочин
3 сар 27, 2024 11:02

Хайран мөнгө архичинд ???????

Зочин
Зочин
3 сар 27, 2024 16:30
Reply to  Зочин

Албан туша�##�тнууд гадаадад том том хаус барилга худ�##�дан авсан гэхэд гонгинож чадахгүй байж их юмаа харамлаж дээ ямар тэнэг хүмүүс вэ

Холбоотой мэдээ

Back to top button