Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-д 2.6 км урттай гүүр онгоцонд мөргүүлэн нурж, 6 хүн сураггүй болсон байна

Мягмар гарагт /2024.03.26/ АНУ-ын Балтимор хотод 2.6 км урттай гүүр каргоны онгоцонд мөргүүлсний улмаас нуржээ. Дали нэртэй тус каргоны онгоцны баг осол гарахаас хэдэн мөчийн өмнө хөлөг тоггүй болсон гэж мэдэгдсэн байна.

300 метр урттай тэрхүү онгоц багануудын нэгийг мөргөхөд гүүр шууд унаж, хөлөг шатжээ. Балтимор хот оршдог Мэриланд мужийн амбан захирагч мэдэгдсэнээр онгоц тоггүй болсон ч гэсэн гүүр лүү 15 км/цаг хурдтай явсан юм.

Зургийн эх сурвалж: Reuters

Албаны хүмүүс хоёр хүн аварсан ч зургаан хүн сураггүй хэвээр байна. Алга болсон зургаан хүмүүс гүүр дээр зам засаж байсан барилгын ажилтнууд байсан гэж албан тушаалтнууд мэдээлжээ.

Энэхүү хөлгийг Сингапурт төвтэй “Grace Ocean Private Ltd” нэртэй компани эзэмшдэг. Тус компани мэдэгдэл хийхдээ онгоцны багийн гишүүд бүгд эсэн мэнд байгаа хэмээсэн юм.

Мэрилэнд мужийн Тээврийн нарийн бичгийн дарга Пол Видефельд Балтиморын боомт руу орох гарах хөлөг онгоцны хөдөлгөөнийг түр хугацаанд зогсооно гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: France24

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button