Сөүл хотод автобусны жолооч нар цалингаа голж ажил хаях болжээ

БНСУ-ын нийслэл Сөүлийн автобусны жолооч нарын үйлдвэрчний эвлэл хотын захиргаатай цалин нэмэх асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй учир энэ долоо хоногийн сүүлээс ажил хаялт зарлах болсноо мягмар гарагт /2024.03.26/ мэдээлжээ.

"Economic Research Insitute"-ийн сайтаас харвал БНСУ-д автобусны жолооч дунджаар цагт 17,291 вон (43,573 төгрөг), жилд 35,965,414 воны (90,632,843 төгрөг) цалин авдаг.
Сөүлийн автобусны жолооч нарын үйлдвэрчний эвлэл 18,133 гишүүнтэй. Мягмар гарагт /2024.03.26/ санал хураахад 16,317 гишүүн оролцож, ажил хаяхыг 98.3 хувьтай дэмжсэн байна.
Ийм учраас жолооч нар пүрэв гарагийн 04:00 минутаас эхэлж ажил хаях юм. Тус хотын нийтийн тээврийн компаниудыг Сөүлийн захиргаа хариуцдаг. Сүүлийн гурван сарын турш эвлэл долоон удаа хотын захиргаатай хэлэлцээ явуулсан юм.
Жолооч нар цалинг нэмэгдүүлж, цалингийн тогтолцоог шинэчлэн, гэрээт ажилчдын цалингийн ялгаварлалыг арилгахыг шаардсан ч хотын захиргаатай тохиролцоонд хүрч чадаагүй байна.
Хоёр тал эцсийн хэлэлцээг өнөөдөр хийх юм. Хэрвээ ямар нэгэн тохиролцоонд хүрж чадахгүй бол жолооч нарын эвлэл ажил хаялтаа төлөвлөснөөрөө хийнэ эгж мэдэгджээ.
Эх сурвалж: Yonhap
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.