Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден БНХАУ-ын засгийн газартай холбоо бүхий хакеруудад хориг тавилаа

АНУ-ын эрх баригчид БНХАУ-ын засгийн газартай холбоо бүхий хакерууд Америк компани, засгийн газрын албан тушаалтнуудыг онилсон цахим халдлага хийсэн гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Жо Байдены захиргаа даваа гарагт /2024.03.25/ халдлагыг үйлдсэн Хятад хакеруудын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн, хориг тавьж буйгаа мэдэгдсэн байна. Тодруулбал Нью-Йоркийн зүүн дүүргийн холбооны шүүх БНХАУ-ын долоон иргэнийг олон жил үргэлжилсэн цахим халдлагад оролцсон буруутай гэж үзжээ.

АНУ-ын Сангийн яам мэдээлснээр хакерууд хамгийн чухал дэд бүтцийн салбаруудыг онилж, тэр дундаа зэвсэгт хүчний нислэгийн симулятор үйлдвэрлэдэг компанийг онилсон байна. Мөн АНУ-ын Төрийн департамент хэрэгтнүүдийн талаар мэдээлэл өгсөн хүнд 10 сая ам.долларын шагнал амласан юм.

Цахим халдлагын талаар Вашингтон дахь БНХАУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнгю “Ямар нэгэн баттай нотлох баримтгүйгээр АНУ үндэслэлгүй дүгнэлтэд хүрч, БНХАУ-ыг үндэслэлгүй буруутгалаа” хэмээжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button