Гадаад мэдээДЭЛХИЙ

Израилын арми Хамас бүлгийн орлогч даргыг хөнөөжээ

Энэ сарын эхээр Израилын зэвсэгт хүчин Хамас бүлгийн орлогч дарга Марван Иссаг хөнөөсөн гэх мэдээлэл явжээ. Мөн АНУ өнгөрсөн долоо хоногт Исса Израилын агаарын цохилтод амь үрэгдсэн гэж мэдээлсэн бол Израил ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байсан юм.

Тэгвэл Израилын зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт /2024.03.26/ мэдэгдэл хийхдээ Хамасын орлогч дарга амь үрэгдсэн гэдгийг баталжээ. Тодруулбал Израилын армийн контр-адмирал Даниел Хагари “Бид байгаа бүх тагнуулын мэдээллийг шалгасан. Хоёр долоо хоногийн өмнө үйлдсэн агаарын цохилтод Масса Исса амь үрэгдсэн байна” гэсэн аж.

Исса нь Хамасын зэвсэгт хүчний салбар болох Кассам бригадын командлагч Мохаммед Дейфийн орлогчоор удаан хугацаагаар ажилласан хүн юм. Тэрбээр дайн эхэлснээс хойш амь үрэгдсэн Хамасын хамгийн өндөр албан тушаалтан

Израил өнгөрсөн жилийн аравдугаар сарын 7-ноос хойш 13 мянга гаруй Хамасын дайчдыг устгасан гэж мэдээлсэн байгаа.Газын зурваст 2.3 сая гаруй хүн амьдардаг. Дайны улмаас Газын зурвасын оршин суугчдын 90 гаруй хувь нь орон байраа орхин нүүн суурьшжээ.

Эх сурвалж: Reuters, Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button