Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ: Москвагийн халдлагын ард АНУ, Их Британи, Украин байсан

Өнгөрсөн баасан гарагт /2024.03.22/ Москва хотноо террорист халдлага болж 139 хүн амь үрэгдсэн. Тус халдлагыг Исламын улс (IS-K) нэртэй бүлгэм үйлдсэн гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны (ФСБ) дарга Александр Бортников халдлагын ард АНУ, Их Британи, Украин байгаа гэж хэлжээ. Тэрбээр ингэж хэлэхдээ ямар нэгэн баримт дурдаагүй юм.

ОХУ-ын албан тушаалтнууд халдлагыг Украинтай холбох болсон. Тухайлбал Ерөнхийлөгч Владимир Путин Исламын улс (IS-K) бүлэглэл халдлагыг үйлдсэн гэж хэлсэн ч Украинтай холбосон хэвээр буй.

Тэрбээр даваа гарагт /2024.03.25/  “Энэ харгис явдал Киевийн неонацист дэглэм 2014 оноос хойш манай улстай дайтаж буй хүмүүсийн цуврал оролдлогын нэг байж магадгүй” хэмээсэн юм.    

ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Исламын улс бүлгэм халдлагыг үйлдсэн гэх АНУ-ын мэдэгдэлд эргэлзсэн асуулт тавьжээ. Захарова “Анхаар, Цагаан ордноос асуух зүйл байна: Исламын улс хийсэн гэдэгт итгэлтэй байна уу? Энэ талаар дахин бодоод үз” гэсэн.

Хамгийн сүүлд ФСБ-ны дарга Бортников “Бид энэ халдлагыг хэт даврагч Исламын  бүлэглэл үйлдсэн гэж бодож байгаа. Гэхдээ барууны орнуудын тусгай алба үүнд тусалж, Украины тусгай хүчин шууд оролцсон гэж үзэж байна” хэмээжээ.

Бортников нэмж дөрвөн хэрэгтнийг Украины хил давахаар завдсан гэж Путиний хэлсэн үгийг давтав.

Хэрэгтнүүдийг Украин руу хил давах гэж байсан гэх яриаг Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко үгүйсгэсэн. Лукашенко Путинтэй ойрын холбоотой ч гэсэн тэрбээр Беларусийн хилийн хамгаалалт сайн учир хэрэгтнүүд Украиныг зорьсон гэсэн юм.

Исламын улс бүлэг халдлагыг үйлдсэн гэдгээ мэдэгдсэн байгаа. Мөн АНУ тус бүлгийг үйлдсэн гэдгийг баталсан баримт бий гэж мэдээлсэн. Дээрээс нь Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Исламын улс үйлдсэн гэдгийг илтгэх тагнуулын мэдээлэл байгаа гэсэн билээ.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-28 09:00

Исламын бүлэглэл х�##�длага үйлдсэнээ хүлээнэ гэдэг ар т�##�д нь АНУ, байна гэсэн үг байна. Тэд үүрэг да�##�гавар захи�##�га өгчээ энд ТОМ мөнгө явж байгаа Мэдээж Украйна оролцсон байх Үнэхээр өөрсдийн сонирхлоор Исламын бүлэг х�##�длага үйлдсэн бол хэргээ хүлээхгүй байсан АНУ-д Хоёр өндрийг онгоцоор мөргөсөн " иракууд" гэдэг шиг л үльгэр явж байна. Буш өөрөө дэлбэлсэн нь тодорхой боловдоо Немцовыг бас ислмын бүлэглэл �##�сан болж таарсан биздээ. Мөрөөрөө явж байсан учраа мэдэхгүй сулбайсан хоёр пацаныг баривчлаад өнгөрсөн. Ингээд бодоход Буш-ийн мэргэн аргыг мань Путин арай хэрэглэж б�##�арсан юм бишүү гэж ярих хүмүүс гарч ирлээ.Оросын ФСБ юуч хийж чадна. Байшин дэлбэлж байж баригдсан шүүдээ.

Зочин
Зочин
2024-03-28 10:24

Энэ терактын ард Путин байгаа, ФСБ нь гардан зохион байгуулсан гэдэгт дэлхий дахин итгэлтэй бна. Ийм хуу чирсан аргаа хэрэглээд, олон улсын доог тохуу болж байгаадаа дүгнэлт хийдэггүй Оросын ФСБ үнэхээр хоц рогджээ !

Холбоотой мэдээ

Back to top button