БНСУ: Резидентүүдийн ажил хаялтаас болж томоохон эмнэлгүүд зарим тасгаа хаалаа

Өмнөд Солонгосын эрүүл мэндийн салбарт үүссэн асуудал даамжирсаар байна. Тодруулбал тус улс дахь томоохон эмнэлгүүд резидентүүд ажил хаясны улмаас ажилтнуудаа шинээр хуваарилж, зарим тасгаа түр хугацаанд хаах болжээ.
БНСУ-д 13 мянга гаруй резидент эмч байдгийн 90 хувь нь ажлаа хаясан байгаа. Тэд анагаахын сургуулиудад элсүүлэх оюутны квотыг 2 мянгаар нэмэх болсон засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж буй.
Албан тушаалтнуудын мэдээлснээр Asan Medical Center, Samsung Medical Center, Severance Hospital, Seoul National University Hospital болон Seoul St.Mary’s Hospital резидентүүд ажил хаясны улмаас өдөрт нэг тэрбум гаруй воны (2.5 тэрбум төгрөг) алдагдалтай ажиллаж иржээ.
Seoul National University Hospital нь 60 тасгаасаа 10-ыг түр хугацаанд хаасан байна. Хаасан тасгуудад яаралтай, хорт хавдрын тасаг орж байгаа юм. Тэнд хэвтэж байсан өвчтөнүүдийг уян хатан үйл ажиллагаа явуулах үүднээс бусад тасаг рүү шилжүүлсэн байна.Харин Asan Medical Center 56 тасгаас ес, St. Mary’s Hospital 19 тасгаас хоёрыг хаажээ.
Эх сурвалж: Yonhap
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.