НИЙГЭМНийгэм мэдээ

Орц, гарцаа шийдээгүй Дарханы замаас болж дагуух үйлчилгээний газрууд “дампуурч” эхэлжээ

Дархан-Улаанбаатар чиглэлийн автозам ашиглалтад ороод удаагүй. Энэ замын ажил цар тахал болон бусад шалтгааны улмаас удааширч, иргэдийн шүүмжлэлийг ихээр дагуулсан. Тэгвэл удаан хугацааны дараа ашиглалтад орсон тус зам дахин өөр асуудал дагуулах болсон тухай иргэд мэдээллээ.

Тодруулбал, тус автозамын зураг төслийг гүйцэтгэсэн компани орц, гарцыг тусгаагүйн улмаас энэ зам дагуу худалдаа, үйлчилгээ эрхэлж олон жил амьдарсан иргэд хохирол амсаж эхэлжээ.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Баруунхараа, Баянгол сумдын нутаг болон төвөөр дайран өнгөрдөг энэ зам дагуу олон жил газар тариалан, зоогийн газар, дэлгүүр, амралтын газар, аялал жуулчлалын үйлчилгээний төв, авто засвар зэргийг байгуулж амьдралаа залгуулдаг байсан иргэд хаалгаа барихад хүрсэн гэв. Учир нь төв замаас эдгээр үйлчилгээний цэгүүд рүү хүрдэг байсан гарц, үйлчилгээний цэгээс төв зам руу нийлдэг байсан орцуудыг хаажээ. Мөн нэмээд замын дэргэдүүр хашлага босгох юм байна. Ингэснээр зөвхөн дээр дурдсан үйлчилгээний газрууд биш айлууд ч бэрхшээлтэй нүүр тулах болж.

Тодруулбал, сумын хэмжээнд замын орц гарц шийдэгдээгүйн улмаас шаардлагатай тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж, галын дуудлага, цагдаагийн тусламж зэрэг төрийн үйлчилгээ үзүүлэхэд, сургууль цэцэрлэгийн хүүхдүүд хичээлдээ, иргэд ажилдаа явахад саад учирснаас гадна усанд явах зэрэг өдөр тутмын амьдралын салшгүй зүйлүүдэд нь хүртэл хүндрэл учирсан тул орц, гарцны асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай байгаа аж.

Энэ асуудлаар иргэд болон орон нутгийн удирдлагууд Зам тээвэр, хөгжлийн яам руу удаа дараа хандсан ч хариу огт өгөлгүй өдий хүрчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хайгуулчин
хайгуулчин
2024-03-28 09:02

Аргагүй л монголчууд нь ингээд харагдаж байгаа юм.

нар
нар
2024-03-28 09:10

Зураг төсөл бат�##�сан төрийн �##�бан хаагчид буруутай.

Зочин
Зочин
2024-03-28 10:41

Монгол хүний тархины чад�##� нь угаасаа ийм юманд хүрэхгүй, юун метро

Мэдэхэд нь тусал
Мэдэхэд нь тусал
2024-03-28 15:19

Төв замруу тулгаж бизнес с�##�бар барьдагаа болио. Та нар бүгд л гадаадад явж үзсэн байгаа . Дор хаяж 14 м зайд зогсоол нь тэгээд зам дагуу бизнес барилга байдагшдээ. Манайхан болж байв�##� машинтайгаа дэлгүүр орчих гээд , эсвэл замын хашлагад тулгаж бизнесээ ха�##�гаа нээчэхгээд л сонин барьцамтгай юмуу амиа хичээгч ч юмуу гэлтэй

Зочин энэ төр болжээ одоо огцрооч
Зочин энэ төр болжээ одоо огцрооч
2024-03-30 06:33

Наад зам чинь дуусаагүй л бгаа ямар юмны цар тах�##� байхав дээ хариуцлашын асууд�##�

Эрдэнэчимэг
Эрдэнэчимэг
2024-03-30 09:24

Ёстой үнэн шүү гарцаа айлын хашааны үүдэнд гаргаж байхаар үйлчилгээний газрын үүдэнд гаргав�##� �##�ь ч т�##�даа амар байхсан.

Зочин
Зочин
2024-04-01 07:05

Хэдэн хүн хөрөнгөө нийлүүлээд орц гарц хийгээд мөнхийн мөнгөний урсг�##�тай болчих.

Холбоотой мэдээ

Back to top button