Нийгэм мэдээ

"Өнгөрсөн зуны үерт өртөөд нүүсэн айлуудын 27 нь эргэж ирээд буучихсан"

Шар усны үерийн эрсдлийг хоёрдугаар сараас анхааруулж Сэлбийн мөсийг зөөсөн ч өнгөрсөн амралтын өдрүүдэд БЗД-ийн 11-р хорооны "Хонхор" орчимд шар усны үер бууж, зарим иргэдийн гэр, байшин усанд автсан. Учир нь өнгөрсөн зуны их хэмжээний үерт өртөөд тус байршилд байсан айлууд тухайн үед нүүсэн хэдий ч буцаад газартаа ирснээр ийн хүндрэлтэй байдал үүсээд байгаа аж.

Бид энэ талаар Геодези усны барилга байгууламжийн мэргэжилтнээс тодрууллаа.

ГУББГ-ын дарга Л.Ариунтуяа: "Айлууд нүүх боломжгүй дэд бүтцийг сургууль, цэцэрлэг энд байгаа учраас өөр газар руу нүүх боломж муу гэдэг талаар асуудлаас болж газраа өмчилсөн хүмүүсийг албадан шилжүүлэх боломжгүй учраас анхааруулга өгдөг. Гэсэн хэдий ч иргэд тухайн хугацаанд нүүж явчихаад буцаад эрсдэлтэй бүсдээ хүрээд ирдэг. Нэгэн жишээг дурдахад, Өнгөрсөн зун болсон их хэмжээний үерийн улмаас БЗД-ийн 11-р хорооны хонхор орчимд байсан 40 гаруй айлуудад нүүлэн шилжих анхааруулга өгч нүүлгэсэн. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар дээр дурдсан 40 айлын 17 нь буцаад ирчихсэн байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хонхор орчимд шар усны үер бууж Хөлийн голд нийлсний улмаас 30 айл их бага хэмжээгээр усанд автсан. Тухайн байршилд сувагчлал татах, шар ус соруулах, усанд автсан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгуулж яаралтай арга хэмжээ авсан.

Мөн өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 24 хорооны 33 байршил шар усны үерийн эрсдэлтэй байна гэх тооцоолол гарсан. Дээрх байршилуудад цаг агаар бага зэрэг дулаарсан эхний өдөр л шар усны үер бууж байна. Тийм болохоор анхааруулга өгсөн айлууд тус бүрдээ хариуцлагатай байх хэрэгтэй" гэлээ.


Хонхор орчимд үерт өртсөн айлуудад өмнө нь анхааруулга өгч, нүүхийг шаардсан ч хүлээн аваагүй. Иргэд одоо Шижир гэх амралтын газар байрлаж байгаа аж. Дээрх иргэдэд улсаас ямар нэгэн нөхөн олговор олгохгүй бөгөөд өөр байршилд газар олгох зохицуулалттай аж. Мөн шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 айл байгаагаас 388 айл зөвшөөрөлгүй, 1097 айл газрын гэрчилгээтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-28 14:07

ШИЖИР АМРАЛТЫХАН НИЙСЛЭЛЭЭС МӨНГӨ АВААД АХИУХАН АРХИ ХҮҮХНЭЭР БӨМБӨГДӨӨД ӨГЧИХӨӨЧ ТЭГЭХЭЭР БУЦАХГҮЙ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button