Гадаад мэдээДЭЛХИЙ

Балтиморын нурсан гүүр: Шумбагчид хоёр хүний цогцсыг гаргаж авлаа

Мягмар гарагт /2024.03.26/ АНУ-ын Мэриланд мужийн Балтимор хотод оршдог 2.6 км урттай гүүр каргоны онгоцод мөргүүлсний улмаас нурсан. Гүүр дээр зам засаж байсан зургаан ажилтан ослын үеэр гол руу унасан юм. Албаны хүмүүс тэдгээр ажилтныг нас барсан байх магадлал өндөр гэж мэдэгдсэн.

Тэгвэл лхагва гарагт /2024.03.27/ шумбагчид зургаан ажилтны хоёрынх нь цогцсыг олсон гэж албаны хүмүүс мэдээлсэн байна. Мэриланд мужийн цагдаагийн хурандаа Роланд Батлер хэлэхдээ 7.62 метрийн гүнд улаан машин дотроос хоёр хүний цогцос олдсон гэсэн юм.

Зургийн эх сурвалж: Axios

Мөн Батлер эрх баригчид эрэл хайгуулын ажлыг зогсоож буйг мэдэгджээ. Учир нь гүүрний эвдэрч, сүйрсэн хэсэг бүхий устай гол дотор хайгуулын ажил явуулахад улам хүндрэлтэй болгож байгаа аж.

Аврагчид дуу авианы локатор ашиглаж үзэхэд живсэн хэд хэдэн машин илэрчээ. Гэвч машинуудыг гүүрний хэсгүүд дарсан байгаа тул хүрж шалгахад хүндрэл тулгарсан байна.

Лхагва гарагт олдсон хоёр цогцсыг Мексик улсын иргэн 35 настай Алехандро Эрнандес Фуэнтэс, Гватемалаас Америкт ирсэн Дорлиан Рониал Кастилло Кабрера нар байсан гэж тогтоожээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button