Гадаад мэдээДЭЛХИЙ

ДЭМБ: Өсвөр насны зургаан хүүхэд тутмын нэг нь цахим хүчирхийлэлд өртдөг

Интернэт дижитал платформууд хөгжихтэй зэрэгцэн цахим хүчирхийлэл гэх шинэ асуудал гарч ирсэн. ДЭМБ-аас олон улсад томоохон судалгаа явуулж өсвөр насны зургаан хүүхэд тутмын нэг нь цахим хүчирхийлэлд өртдөг болохыг илрүүлжээ.

Энэхүү судалгаанд Европ, Төв Ази, Хойд Америкийн 44 оронд амьдардаг 11, 13 болон 15 настай 279 мянган хүүхэд оролцсон юм. Сургуулийн насны хүүхдүүдийн эрүүл мэндийн зан төлөв (HBSC) нэртэй тус судалгаа цахим хүчирхийллийн тохиолдол хэдий хэмжээнд нэмэгдсэнийг авч үзсэн байна.

Судлаачид 2018 онтой харьцуулахад одоо цагт цахим хүчирхийлэл хөвгүүдийн хувьд 12 хувиас 15 хувь, охидод 13 хувиас 16 хувь болж нэмэгджээ. Тодруулбал Англид гэхэд таван хүүхэд тутмын нэг (19%) өнгөрсөн хоёр сард нэг эсвэл хоёр удаа цахим хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлсэн байна.

Харин Шотландад судалгаанд оролцсон хүүхдүүдийн 18 хувь цахим хүчирхийлэлд өртсөн гэжээ. ДЭМБ-ын Европ бүсийн захирал, доктор Ханс Анри П.Клюге “Ковид-19-ийн цар тахлын үед залуусын нийгмийн харилцаа цахим орчинд шилжсэнээр цахим хүчирхийлэл нэмэгдсэн бололтой” гэж хэлжээ.

Тус тайлан дээр залуус, гэр бүл, сургуулиудад цахим хүчирхийллийн хэлбэр болон үр дагаврын талаар мэдээлэл өгөх яаралтай шаардлага байгааг онцолсон юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button