УЛС ТӨРУлс төрийн мэдээ

50 хувийн ирцтэй чуулганаар гуравны нэг нь хууль хэлэлцэж байна

Өнөөдрийн /2024.03.28/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц 50 хувьд ч хүрэхгүй байна.

Уг нь гурилын гаалийн албан татварыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэхээс эхлээд энэ долоо хоногт хэлэлцэх найман чухал хуулийн төсөл бий. Гэвч өнөөдрийн хуралдааны эхний асуудал болох Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/-ийг 38 гишүүний 24 нь дэмжээд сууж байна.

Энэ нь 76 гишүүнтэй парламентын дөнгөж 50 хувь нь хууль хэлэлцэж, гуравны нэг нь л шийдвэр гаргаж байгаа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл чуулганы ирц болон хуулийн төслийг дэмжих босго асар намссаны илрэл болж байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button