Гадаад мэдээДЭЛХИЙ

Сөүлд автобусны жолооч нар ажил хаяж эхэллээ

БНСУ-ын нийслэл Сөүл хотын автобусны жолооч нар ажил хаях болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Сөүлийн автобусны жолооч нарын үйлдвэрчний эвлэл өнөөдрөөс цалингаа нэмүүлэхийг шаардаж, ажил хаяж эхэлжээ.

Ингэснээр тус хотын нийтийн тээврийн автобусны 98 хувийн үйл ажиллагаа зогссон байна. Лхагва гарагт жолооч нарын эвлэл Сөүлийн захиргаатай эцсийн хэлэлцээгээ хийсэн ч тохиролцоонд хүрч чадаагүй юм.

Жолооч нар нэг цагийн цалинг 12.7 хувиар нэмэгдүүлж, цалингийн тогтолцоог шинэчлэн, гэрээт ажилчдын цалингийн ялгаварлалыг арилгахыг шаардаж буй. "Economic Research Insitute"-ийн сайтаас харвал БНСУ-д автобусны жолооч дунджаар цагт 17,291 вон (43,573 төгрөг), жилд 35,965,414 воны (90,632,843 төгрөг) цалин авдаг байна.

Сөүлийн автобусны жолооч нар 2012 оноос хойш анхны удаа ажил хаяж буй нь энэ юм. Ажил хаялтын улмаас өглөөний оргил ачаалалтай үед зорчигчдод зорьсон газартаа хүрэхэд ихээхэн хүндрэл учирчээ.

Ийм учраас Сөүлийн захиргаа оргил цагийн үед метроны үйлчилгээг нэмэгдэж, тус хотын 25 дүүрэг яаралтай тээврийн үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлсэн байна.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Babi
Babi
2024-03-28 12:20

Өө за Монголчууд оронд нь очоод хийчииьзээ. Ямар өндөр ц�##�ин бэ?

Зочин
Зочин
2024-03-28 12:28

Манайхан дуурайхвий

Sda
Sda
2024-03-28 16:05

So d ochood jolooch hiigeed 20 jil toloh ipotekee 3 jild hiichih yum bishuu l###r gj

Зочин
Зочин
2024-03-28 19:03

Ugluu autobus huleej gantsaaraa baahan suulaa shd.

Холбоотой мэдээ

Back to top button