Гадаад мэдээДЭЛХИЙ

НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум порц хоол хаягддаг

Дэлхий даяар өдөр бүр маш их хэмжээний хоол хаягддаг. Их хэмжээний хоол хаягдаж байхад хөгжил буурай орнуудад олон зуун сая хүн өдөр бүр өлсөж байдаг эмгэнэлтэй асуудал бий.

Тэгвэл НҮБ-аас нийтэлсэн тайлан дэлхийд өдөр бүр 1 тэрбум порц хоол хаягдаж, 800 сая хүн идэх зүйлгүй өлсдөг гэдгийг онцолсон байна. 2022 онд дэлхийд нийт 1.05 тэрбум тонн хоол хаяжээ.

Энэ нь 2022 онд бэлтгэсэн нийт хоолны тавны нэгийг айл өрх, ресторан, жижиглэн худалдааны газрууд хаясан гэсэн үг. Үүн дээр нэмэгдэн хүнс фермээс хоолны таваг хүртэл тээвэрлэгдэхэд 13 хувь нь хаягдал болдог гэсэн тооцоо бий.

Тэр 13 хувийг нэмбэл нийт хүнсний бүтээгдэхүүний гуравны нэг орчим нь үйлдвэрлэлийн явцад хаягддаг байна. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн захирал Ингер Андерсен хүнсний хог хаягдал уур амьсгалын өөрчлөлтийн нэгэн хөдөлгөгч хүч болж байна хэмээжээ.

Андерсен “Хүнсний хаягдал бол дэлхийн эмгэнэл. Дэлхий даяар хоол хүнс дэмий үрж байхад олон сая хүн өлсөж байна. Энэ бол хөгжлийн томоохон нэгэн асуудал төдийгүй ийм шаардлагагүй хог хаягдлын нөлөө нь уур амьсгалын өөрчлөлт, байгальд их хэмжээний хохирол учруулдаг” гэсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-28 15:49

Хоолны хаягд�##� гаргахгүй байж болдогшд тааруулаад хийгээд сурчдаг эдийн засагч хандая дэлхий ертөнц маань хог хаягдлаа даахаа болилоо

Зочин
Зочин
2024-03-30 01:18
Reply to  Зочин

Харин би хүмүүсээс хэдэн бууз идэх вэ гэж асуугаад загнуулдаг ? Тэр нъ харамлаж буй хэрэг биш, илүү гаргахгүй гэж л асуудаг.

Холбоотой мэдээ

Back to top button