Гадаад мэдээДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Японд улаан бурхны халдвар хурдацтай нэмэгдэж байна

Япон улсад “мах идэгч” гэгддэг стрептококк А бактерийн ховор хэр нь маш аюултай хүндрэлийн тохиолдол их бүртгэгдэх болсон. Стрептококкийн хордлогын шокийн хам шинж (STSS) нэртэй хүндрэл 2023 онд Японд 943 бүртгэгдсэн бол энэ он гарснаас хойш 517 удаа бүртгэгдээд байгаа юм.

Тэгвэл үүнээс гадна тус улсад улаан бурхны халдвар хурдацтай нэмэгдэж буй. Японы Эрүүл мэндийн яам мягмар гарагт /2024.03.26/ мэдэгдэл гаргахдаа улаанбурхан энэ жил гарснаас 20 тохиолдол бүртгэгдсэн нь 2023 оны нийт тохиолдлын 70 хувьтай тэнцэх хэмжээ боллоо гэжээ.

Үүнээс 14 тохиолдол нь Арабын Нэгдсэн Эмиратаас хоёрдугаар сард ирсэн эрэгтэйтэй холбоотой гэж мэргэжилтнүүд мэдээлсэн юм. Улаан бурхны тохиолдолд нэмэгдэж байгаатай холбогдуулан Японы эрүүл мэндийн яам хүүхдүүдээ дархлаажуулахыг уриалсан байна.

Улаан бурхан нь агаар дуслын замаар дамжиж халдварладаг өвчин. Халдвар авсан хүн хэсэг хугацаанд халуурч, ханиалгасны дараа тууралт гардаг. Ойролцоогоор улаан бурхны мянган тохиолдол тутмын нэг нь энцефалит болж хүндэрдэг юм. Энцефалитээр хүндэрсэн тохиолдолд амь үрэгдэх эрсдэл өндөр байдаг.

Уг өвчний халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцинжуулалт юм. Улаан бурхны вакцины хоёр тунг хийлгэсэн тохиолдолд өвчлөлөөс 95 хувийн үр дүнтэй хамгаалдаг байна.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button