НийгмийнНийгэм мэдээ

Танилц: Ирэх сард болох бөхийн барилдаанууд

Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх дөрөвдүгээр сард Бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг танилцуулж байна.

  • 07-нд 13:00 цагаас хүчит бөхчүүдийн голомт нутаг, Монгол Улсын хамгийн олон улсын цолтой бөхтэй сумдын нэг, Архангай аймгийн Батцэнгэл сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 12-нд 11:00 цагаас Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, аймгийн арслан Равсалын Дамдины нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • 13-нд 11:00 цагаас Завхан аймгийн Ургамал сумын харьяат, улсын начин Юмжмаагийн Алтансүхийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • 14-нд 13:00 цагаас Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Пагваасүрэнгийн Моломжамцын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

Монголын Үндэсний бөхийн холбооны "Үндэсний Алтан цомын төлөөх" шигшээ найман багийн барилдаанууд:

  • 16-нд 19:45 цагаас Архангай – Төв
  • 17-нд 19:45 цагаас Өвөрхангай – Өмнөговь,
  • 18-нд 19:45 цагаас Увс – Говьсүмбэр
  • 19-нд 19:45 цагаас Ховд – Баян Өлгий
  • 20-нд 13:00 цагаас Архангай аймгийн Жаргалант сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Улсын арслан “эрээн хавиргат” Баатарын Төрбат, улсын харцага Арцын Гончиг, улсын начин Готовын Баасанжав нарын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 21-нд 13:00 цагаас Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, Монгол Улсын манлай харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжавын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 26-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • 27-нд 13:00 цагаас Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 28-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат, "Гандангийн бүрхэг" хэмээх улсын арслан Гунгаагийн Намжилваанчигийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button