Интерпол: Дэлхий даяар гэмт бүлэглэлүүд жилдээ 3 их наяд ам.долларын орлого олдог

Интерполын ерөнхий нарийн бичгийн дарга Юрген Сток зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд жил бүр ойролцоогоор 3 их наяд ам.долларын хууль бус орлого олдог гэж мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр олон улсад зохион байгуулалттай гэмт хэрэг үйлддэг нэг бүлэг жилдээ дунджаар 50 тэрбум ам.доллар олдог юм. Үүнээс харвал жилдээ 2-3 их наяд ам.доллар бүхий хууль бус аргаар олсон мөнгө дэлхийн санхүүгийн тогтолцоогоор дамждаг.
Харьцуулахад дэлхийн долоо дахь хамгийн том эдийн засагтай улс болох Францын ДНБ 3.1 тэрбум ам.доллар хүрдэг юм. Хар тамхины наймаа нь гэмт бүлэглэлүүдийн орлогын 40-70 хувийг үүсгэдэг байна.
Мөн тэдгээр бүлэглэлүүд хар тамхи наймаалах сүлжээгээ ашиглан хүн, зэвсэг, хулгайн бараа хууль бусаар зөөвөрлөхөд ашиглаж буйг Сток онцолжээ.
Тэрбээр “Цахим платформуудад нэрээ нууцалж, бизнесийн шинэ загваруудаас санаа авч шинэчлэл хийж, ковидийн улмаас үйл ажиллагаа нь хурдассан эдгээр бүлгэмүүд арван жилийн өмнө нь төсөөлж ч байгаагүй хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна” гэсэн юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Францын ДНБ их наядаар ярих байлгүй дээ. Мэдээг нь хянаж байгаач