Гадаад мэдээДЭЛХИЙ

Олон улсын шүүх Израилыг Газын зурваст хүнс оруулахыг тушаажээ

Израил, Хамасын дайн эхэлсний дараа Израилын засгийн газар Газын зурвас руу түлш, хүнс, ус оруулахгүй байх хаалт тавьж нийлүүлдэг цахилгаан эрчим хүчээ тасалсан. Хоёрдугаар сард Өмнөд Африк Израилыг геноцид үйлдэж байна гэж буруутган Олон улсын шүүхэд хандсан юм.

Тэгвэл Олон улсын шүүх пүрэв гарагт /2024.03.28/ Израилыг Газын зурваст үүсээд буй өлсгөлөнг зогсоохын тулд үндсэн хоол хүнсийг нэвтрүүлэх шаардлагатай, үр дүнтэй арга хэмжээ авахыг тушаасан байна.

Харин Хамас бүлгийн удирдагч нар Газын зурваст үүссэн хүмүүнлэгийн хямралыг зогсоохын тулд гал зогсоох тохиролцоонд хүрэх хэрэгтэй гэжээ. Олон улсын шүүхийн шүүгч нар мэдэгдэл гаргахдаа “Газын зурваст амьдарч буй палестинчуудад өлсгөлөнгийн эрсдэл нүүрлээд зогсохгүй, эхлээд байна” хэмээсэн юм.

Хамас бүлгийн ахлах албан тушаалтан Басем Наим хэлэхдээ тус шүүхийн шийдвэр хангалттай үр дүнд хүргэхгүй, хүмүүсийн зовлон шаналлыг зогсоохын тулд цэргийн довтолгоогоо зогсоохыг тушаах хэрэгтэй гэжээ.

Олон улсын шүүхээс гадна НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мягмар гарагт /2024.03.26/ санал хурааж Газын зурваст яаралтай гал зогсоохыг анх удаа уриалсан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button