Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын зарим бүсэд шороон шуурганы анхааруулга гаргажээ

Өмнөд Солонгосын Байгаль орчны яам пүрэв гарагт /2024.03.28/ мэдэгдэл хийхдээ нарийн ширхэгтэй шороон шуурга газар нутгийн зарим хэсэг, тэр дундаа Сөүл орчмыг бүрхэнэ гэжээ.

БНСУ-д цаг уурын анхааруулгын дөрвөн түвшин байдаг. Байгаль орчны яам Сөүл хот, Канвон, Өмнөд Чунчон, Хойд Кёнсан мужуудад нэгдүгээр зэргийн буюу “анхааралтай байх” түвшний шороон шуурга болохыг зарласан байна.

Пүрэв гарагийн 18:00 минутын орчим шороон шуурга Баеннён арлын ойролцоо үүссэн юм. Мэргэжилтнүүд нарийн ширхэгтэй тоосжилт бямба гарагийг /2024.03.30/ дуустал үргэлжлэх төлөвтэй байгаа гэж мэдэгдэн амьсгалын замын өвчинтэй, өндөр настан, хүүхдүүдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.

Мөн иргэдийг тоосжилтын хэмжээ өндөр байгаа үед амны хаалт хийхийг зөвлөсөн байна. БНСУ-д гуравдугаар сарын 17-нд энэ жилийн анхны шороон шуурга болсон юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button