Гадаад мэдээДЭЛХИЙ

BTS хамтлагийн J-Hope шинэ цомог гаргалаа

Алдарт BTS хамтлагийн J-Hope өнөөдөр шинэ цомгоо гаргаж байна. “Hope on the Street Vol.1” нэртэй тус цомог нь БНСУ-ын цагаар 13:00 минутад худалдаанд гарсан юм.

Тус цомогт Neuron, I Wonder, I Don’t Know, On The Street болон What If уран бүтээлийн шинэчилсэн хувилбар багтжээ. What If нь J-Hope 2022 онд гаргасан анхны ганцаарчилсан цомогт нь багтсан байсан.

J-Hope “Hope on the Street Vol.1” цомгийн бүх дууны үгийг зохиож, бүтээх ажилд оролцсон гэж “BigHit Music” мэдэгджээ. Энэхүү цомог нь J-Hope-ийн хөгжмийн замнал хөөх болсон үндсийг дүрсэлсэн сэдэвтэй юм.

Hope on the Street Vol.1, зургийн эх сурвалж: Korea Times

Тухайлбал голлох уран бүтээл болох Neuron нь BTS хамтлагтай дэбют хийхээсээ өмнө хамтран ажилладаг байсан бүжгийн багийн нэр. Neuron дууг Dynamic Duo хамтлагийн Гэко Юнмирэ нартай хамтран бүтээжээ.

Харин I Wonder дууг нь BTS хамтлагийн Жонгүг хамтран бүтээлцсэн байна. Тус хамтлагийн бүх гишүүд цэргийн алба хаахаар явсан байгаа. J-Jope-ийн хувьд аравдугаар сард цэргээс халагдаж ирэх юм.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button