НИЙГЭМНийгэм мэдээ

Нэг дороос | Осолдсон автобусны хоёр жолооч нас барлаа

Хөдөө орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, 38 зорчигчтой автобус осолдож, 18 зорчигч хүнд бэртсэн талаарх мэдээллийг нэг дороос хүргэж байна.


НЭМЭЛТ: 14.50 цаг

Ослын улмаас хоёр иргэн амь насаа алдсан тухай харамсалтай мэдээлэл ирлээ. Тодруулбал, хоёр жолооч амь эрсэджээ. Автобусны үндсэн жолооч 36 настай, туслах жолооч 44 настай иргэд байжээ.

Харин "ФАВ СА4250" загварын ачааны машины жолооч төмөр хийцэд хавчуулагдсан байсныг онцгой байдлын алба хаагчид гаргаж, Төв Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн тасгийн эмчид хүргэж өгсөн байна.

Бид энэ талаар холбогдох байгууллагуудаас өгсөн мэдээллийг нэгтгэн дахин мэдээлэх болно.


НЭМЭЛТ: 14.35 цаг

-Осолдсон автобус АТҮТ-д бүртгэлгүй, хувь хүнийх байжээ-

Осолдсон “КIA Granbird" маркийн автобус нь Авто тээврийн үндэсний төвд бүртгэлгүй, хувь хүний нэр дээр бүртгэлтэй байсан тухай холбогдох албаны эх сурвалж мэдээлэв. Тухайн автобусны жолооч уурхайн ажилчдыг зөөвөрлөдөг байсан гэх мэдээлэл байна.


Эхлэл: 10.10 цаг

-38 зорчигчтой автобус осолдож, 18 иргэний биеийн байдал хүнд байна-

Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машинтай мөргөлдсөн байна. Энэ осол Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн "Ногоон дов” гэдэг газар гарчээ.

Ослоос бэртэж гэмтсэн хүмүүсийг Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдөр 10 цагт хүргэсэн байна. Эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн 18-ынх нь биеийн байдал хүнд буюу гар, хөл, нуруу нь хугарчээ. Харин маш хүнд хэлбэрээр гэмтсэн таван иргэн хавсарсан бэртэлтэй, хугаралтай байгаа юм байна.

Уг осолтой холбогдуулан Улаанбаатар хотоос Төв аймаг руу нэмэлт хүч болж, Гэмтэл согог судлалын үндэсний төв, "Мөнгөн гүүр" эмнэлгийн эмч нар очсон аж.

Х.БОЛДСАМБУУ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-29 14:20

Tom tereg yawj bga gazar gai duusahguiee

Зочин
Зочин
2024-03-29 15:09

Хурд хэтрүүлснийх байх даа. Олон хүний амь нас, эрүүл мэнд арай ч дээ. Дүрэм журмаа чангатгамаар юм. Ийм осол гаргасан компанид маш өндөр торгууль ногдуулж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд хувааж өгдөг байх хэрэгтэй

Зочин
Зочин
2024-03-29 15:38

Ачаанымашинуудыг зам дээр орхисон байв�##� торгодог болох хэрэгтэй. Тэгэхгүй бол жижиг тэрэгнүүд араас нь орж хүн үхээд байна.

Зочин
Зочин
2024-03-29 15:48

еээ..бурхан минь????????????

Зочин
Зочин
2024-03-29 15:54

Ээ ум ма ни бадмэ хум. Ойрд яасан ч их осол болох юм

Зочин
Зочин
2024-03-29 16:06

tom teregnii buruu baij taarnadaa ter tom 100 tonnyn mash in hol zamd asar hurdtai iabdag ium. hoior ursgaltai bolgoh heregtei

Зочин
Зочин
2024-03-29 16:10

өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгч л болох юм даа!

Зочин
Зочин
2024-03-29 16:41

Soliotoi yum shig dawhidag, oorsdiigoo ih l lag jolooch gej bodson orkuud ih ih.

Зочин
Зочин
2024-03-29 17:53

осолдсон гээд байх юм. зүгээр өөрөө явж байгаад унаж осолдсон биш аваар хийж мөргөлдсөн байгаа биздээ?

Рекэт
Рекэт
2024-03-30 01:36

Энэ сэтгүүлч нь мэдрэл нь зүгээрүү?Автобусыг Kia Granbird гээд л, нэг бол Hyundai Universe гээд шаагаад байх юм.2 автобус байсан юмуу хаашаа юм.

Зочин
Зочин
2024-03-30 06:42

Том тэрэгний буруу бишээ автобусны буруу шүү манайхаан юм.г ялгаж с�##�гаж сурах хэрэгтэй автобус хурд хэтрүүлж явсан тийм нарийнхан замд хаилтаргаа ихтэй бна лээ том тэрэг өгсөж явсан автобус уруудаж явсан юм.г ялгаж с�##�гаж сур

Зочин
Зочин
2024-03-30 08:03
Reply to  Зочин

Чи хурдыг нь хэмжиж байсан юм уу

Зочин
Зочин
2024-03-30 06:50

Хаилтаргаа гулгаатай замд хурдаа тохируулж явах хэрэгтэй баймаар тэгээд ч уул уурхай руу вахт зөөх автобус тендэрийн автобус явуулж баймаар бна хувь унаатай юмнууд мөнгө л олдож байв�##� үхээс буцахгүй хурд хэтрүүлж давхиж бна

Зочин
Зочин
2024-03-30 11:23

Haramsaltai bn????????????

Холбоотой мэдээ

Back to top button