Д.Жавзан-Орлом: Эмч ажлаа орхиход өвчтөний харилцаа хандлага, цалин нөлөөлж байна

Дэлхийн эмч нарын өдөр /2023.03.30/ өнөөдөр тохиож байна. Энэ хүрээнд эмчийн мэргэжлийг алдаршуулах, үнэ цэнийг өсгөх зорилгоор "Алтан чагнуур" шагналыг анх МЭМАҮЭ-ийн холбооноос санаачилсан бөгөөд 2011-2022 оны хооронд нийт 134 эмчийг тодруулж, алдаршуулаад буй.
13 жилийн өмнөөс олгож эхэлсэн энэ шагнал өнөөдөр нэр хүнд нь өсч салбарын томд тооцогдох амжилтын нэг болжээ. "Алтан чагнуур-2024" шилдэг эмч шалгаруулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өчигдөр /2023.03.29/ МҮЭСТО-нд болж, салбартаа манлайлсан шилдгүүдээ шалгарууллаа.
Бид энэ дундаас Дотрын анагаах судлал төрөлд өрсөлдөж "Алтан чагнуур"-ын эзэн болсон Шастины улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушги судлалын тасгийн эрхлэгч Д.Жавзан-Орломтой ярилцлаа.
-Эмч хүн насаараа сурч, байнга хөгжиж байдаг онцлогтой-

-Дэлхийн эмч нарын баярын өдрөөр "Алтан чагнуур"-ын эзэн болж, "Дотрын анагаах судлал"-ын шилдэг эмч боллоо. Эрүүл мэндийн салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Би 2000 онд Анагаах ухааны их сургуулийн ерөнхий эмчилгээний ангийг төгссөн. Түүнээс хойш эрүүл мэндийн салбарт 24 дэх жилдээ ажиллаж байна.
-Эмчийн мэргэжлийг эзэмшихэд насаараа суралцдаг гэдэг. Мэргэжлийн онцлог хэдий ч тууштай хүмүүсийн л эзэмших мэргэжил, хийх ажил шиг санагддаг. Та одоо ч сурч байгаа юу?
-Эмч хүн насаараа сурдаг онцлогтой. Тухайлбал, миний хувьд анагаахын сургуульд зургаан жил сураад дотрын чиглэлээр хоёр жил сурсан. Нарийн мэргэжил буюу дотрын их эмчээсээ цаашаа зүрхний эмч, уушгины эмч, дотоод шүүрлийн эмч гэх мэтчилэн зургаан салбар руугаа салдаг. Би зургаан жил сураад, 1.5 жилд дотроо төгссөн. Энэ хооронд сүрьеэгийн эмчээр нэг жил, уушгины эмчээр зургаан сар сурсан. Мөн анагаах ухааны магистрын зэргийг Анагаахын Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд сурч, хамгаалсан. Дотрын хувьд гэвэл бид найман жил болоод дотрын ахлах зэрэг хамгаална. Харин дараа нь таван жил болоод тэргүүлэх зэргээ хамгаалдаг. Энэ хугацаанд мөн өөрийн нарийн мэргэжлээ дээшлүүлнэ. Товчхондоо бол эмч нар үргэлж л сурч байдаг. Одоо Анагаахын эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн магистрантурт, доктрантурт уушгины артерын бөглөрлийн оношилгоо, эмчилгээний асуудал сэдвээр арга, аргачлалаа батлуулахаар сурч байгаа.
-"Алтан чагнуур" шагналыг ямар шалгуурт үндэслэж олгосон юм бол?
-Ерөнхийдөө тухайн мэргэжлээрээ хэр ажиллаж байна, ажлын туршлага болон сургалтын дараах буюу хэр олон шавь төрүүлж, удирдсан байна, шинэ инноваци дээр юу хийж байна, нийгмийн эрүүл мэндийн чиглэлд хэдэн хүнд болон нэн хүнд хүнийг үзэж, эмчилгээ оношилгооны асуудлыг шийдвэрлэснээрээ гэхчлэн шалгуур үзүүлэлтүүд өндөр юм байна лээ.
-Улсынхаа дотрын салбарын эмчилгээ, оношилгоог олон улстай харьцуулбал ямар түвшинд яваа гэж хэлэх вэ. Мэдээж ахиц гарсан байх?
-Дотрын салбар гэдэгт зүрх судас, уушги, бөөр, дотоод шүүрэл, элэг, цөс, цус гэсэн зургаан том салбар багтдаг. Жишээлбэл, 2021 он бол ковидын жил байлаа. Энэ үеэр уушги болоод сэхээний эмч нар маш их манлайлалтай сайн ажилласан. Манай эмнэлгийн хувьд эрчимт эмчилгээний хамгийн олон буюу 20 ортой. Эндээ хамгийн хүнд хүмүүсийг хүлээж авч байсан. Энэ бүхэн дээр уушгины эмч оролцож, улаан бүсэд хамгийн олон цагаар манай эмнэлгийн эмч нар ажилласан. Мөн хүнд өвчтөний асуудлыг зөвлөх баг гараад хянадаг, ярилцдаг, зөвлөгөөн хийж олон хүний амь насыг аварч, эрүүл болгосон гэж боддог.
-Үнэхээр мэргэжилдээ хайртай, дуртай учраас өдийг хүртэл уйгагүй, хоёргүй сэтгэлээр зүтгэж явна-
-Ковидын үед уушгины эмч нар эмнэлэгт олон цагийг өнгөрөөсөн гэлээ. Одоо энгийн үед ч эмч болон эрүүл мэндийн салбарын ажилтнууд илүү уртасгасан цагаар ажилласан хэвээр байх шиг байна. Энэ бол ажлын онцлог гэхээсээ илүү иргэдийн эрүүл мэнд ямар түвшинд байгаа вэ гэдгийг илтгэж байгаа зүйл гэж харж болох уу?
-Хамгийн чухал асуудал бол урьдчилан сэргийлэлт. Өөрөөр хэлбэл иргэдийг өвдсөний дараа биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эрүүл мэндийн боловсрол олгох асуудал хамгийн чухал. Уушгины эмчийн хувьд хэлэхэд наад зах нь уушгины архаг бөглөрөлт өвчний өвчлөл, нас баралтаар манай улс дэлхийд хамгийн өндөрт орж байгаа. 2025 он гэхэд нас баралтаар дэлхийд бараг гуравт орохоор ийм түвшинд байна. Тийм учраас энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг иргэдийн дунд зохион байгуулах, суурь эмгэгтэй хүмүүс эмчийн хяналтад байх, зөвлөсөн эмчилгээг тогтмол хийлгэх нь чухал. Нөгөө талаас иргэдэд маань өөрөө дур мэдэн эмчлэх, эмээ уухгүй байх, хүндэрсэн хойно нь эмнэлэгт хандах гэх мэт асуудлууд байдаг. Энэ нь эмчилгээний хугацаа уртсах, өвчтөний биеийн байдал хүндрэх байдлыг үүсгэдэг.
-Эрүүл мэндийн салбар тогтвортой биш, эмнэлгүүдийн ачаалал хэд дахин хэтэрсэн ийм үед ч ажиллаад байгаа таны шалтгаан юу вэ?
-Бид мэргэжлээрээ насаараа сурдаг. Би одоо ч сурч л байна. Ингээд ирэхээр хүн мэргэжилдээ дурладаг. Үнэхээр мэргэжилдээ хайртай, дуртай учраас өдийг хүртэл уйгагүй, хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа. Бидэнд өвчтөнөө эрүүл болгох, тэднээсээ баярлалаа гэдэг үг сонсох нь урмын дээд байдаг.
-Тэгвэл энэ салбарт тулгамдаж буй гол асуудлыг хэрхэн харж байна. Мэдээж зөв харж чадвал шийдэлд хүрэх боломжтой шүү дээ?
-Хүний амь нас, эрүүл мэнд гэдэг юугаар ч хэмжигдэшгүй үнэтэй. Тиймээс эмч эмнэлгийн ажилтнууд багаараа нэг хүний төлөө ажилладаг. Уушгины хувьд ч гэсэн зөвхөн эмч гэхгүй сувилагч, түүний цаана халдвар хамгаалал, лаборатори, дүрс оношилгоо зэргээр маш олон хүнтэй хамтарч байж нэг хүний оношлох, эмчилгээний асуудлыг шийдэж, эмчилдэг. Ажиллаж буй онцлогийн хувьд гэвэл өглөө эрт гэрээсээ гарна, ихэнх тохиолдолд оройтож олон цагаар ажиллана.
Мөн жижүүрээ хийнэ, жижүүрээс гараад хүнд өвчтөнтэй үед буугаад явж болохгүй, жижүүрийн цаг дуусчихсан гэж хэлэх эрх байхгүй ажлаа хийж, үүргээ биелүүлэх л ёстой. Жишээлбэл, нөгөө хүнийхээ эмчилгээний асуудлыг шийдвэрлэх, ар гэртээ нь уулзах, зарим үед сургалт орох, сурталчилгаа хийх гээд маш олон ажил биднийг хүлээж байдаг. Тэгэхээр хүн хүчний асуудал үүн дээр хөндөгдөх байх л даа.
-Хүн хүчний асуудал гэхээр боловсон хүчин шүү дээ. Ялангуяа цар тахлаас хойш эрүүл мэндийн салбар хүний нөөцийн тэр дундаа сувилагчийн хомстолд орсон, одоо ч хэвээрээ. Үүнд юу нөлөөлөв?
-Дэлхийн эрүүл мэндийн салбар тэр чигээрээ ажиллах хүчний, тэр дундаа сувилагчийн хомстолд орсон. Үүнд цалин, мөнгөний асуудал л нөлөөлөөд байгаа юм. Жишээлбэл, шүүгчид эмч нартай харьцуулбал өндөр цалин авдаг. Яг үүн шиг цалингийн тогтолцоон дээрээ бодлогоор анхаарах нь зөв. Үгүй бол энэ олон эмч, сувилагчийн сургууль байгаад ч нэмэргүй. Өөрөөр хэлбэл, сургуулийг нь төгссөн ч цалин, нийгмийн хангамж, баталгаа муу гэдэг шалтгаанаар боловсон хүчнүүд ажилд оръё гэж ирэхгүй байна. Ингээд ч зогсохгүй ажиллаж байгаа нь ажлаасаа гарсаар байгаа. Үүн дээр нэмээд үйлчлүүлэгчийн сэтгэхүй гэж айхтар зүйл байна. Үйлчлүүлэгчдийн харилцаа хандлагаас болоод сэтгэл санаагаар унаад ажил мэргэжлээ орхих, шантрах тохиолдлууд зөндөө бий. Хамгийн гол нь цалингаа нэмэх нь салбарын хүмүүсээ барьж, авч үлдэх хамгийн гол зүйл.
-Агаарын бохирдол, ковидын үлдэц, барилга, уул уурхайн буюу мэргэжлээс шалтгаалах өвчлөлүүд нас баралтын голлох шалтгаан болж байна-

-Тэгэхээр ажил, мэргэжлээ орхиж байгаа хүмүүс ур чадваргүйдээ биш хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж чадахгүй байгаа учраас энэ сонголтыг хийж байна гэж ойлгож болох уу?
-Монголын эмч нарын ур чадвар өндөр. Бүгд гадаадад болон дотооддоо өөрийн мэргэжлийн чигллэлээр урт, богино хугацааны сургалтад болоод сургуульд сурч байна. Мөн инноваци нэвтрүүлэхийг зорьдог. Мэргэжилдээ үнэхээр хайртай хүмүүс учраас бүгд л өдөр бүр хөгжиж, ахиж байдаг. Энэ салбарт эрүүл мэндийн даатгалын тогтолцоо гэж зүйл ороод ирчихсэн. Ингэснээр хэн сайн ажиллана, хэн илүү ур чадвартай байна тэр хүн өндөр цалин авах асуудал яригдаж байгаа. Тийм учраас багаж тоног төхөөрөмж, тухайн хүний ажил мэргэжлийн шалгуур үзүүлэлт нь тодоохой байвал тухайн шалгуур үзүүлэлтээ хангаад тухайн хүмүүсийн цалин мөнгө нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа. Мөн техник, технологи инновацийн асуудал их чухал.
-Монголчуудын дунд уушгины өвчлөл өндөр хувийг эзэлдэг. Мэргэжлийн эмчийн хувьд үүнд нөлөөлдөг хүчин зүйлүүдийн тухайд?
-Уушгины өвчлөл жилээс жилд нэмэгдэж байгаа. Нийт өвчлөлийн дотор тэргүүн байрыг эзэлдэг. Нас баралтаар нийт өвчлөлийнхөө тавдугаарт ордог. Үүнд агаарын бохирдол, ковидын үлдэц, барилга, уул уурхайн буюу мэргэжлээс шалтгаалах өвчлөлүүд хүчтэй нөлөөлж байна. Барилга, уул уурхай гэж онцолсны учир нь энэ салбарын ажилчдын орчин нөхцөлтэй холбоотой бөгөөд тэднийг шаардлагатай эрүүл мэндийг нь хамгаалах хэрэгслээ өмссөн, ашиглаж байгаа зэрэгт хяналт тавих үйл ажиллагаа сул байгаатай холбоотой гэж ойлгож болно.
-Сүүлийн үед эмч нар нэг өвчтөнийг заавал 10 минут үзээд, 300 тэмдэгтэд багтаасан цахим тэмдэглэл хөтлөх шаардлагатай болсон. Энэ тухайд зарим эмч шүүмжлэлтэй хандаж байгаа тал анзаарагдсан. Таны хувьд?
-Боломжийн санагддаг. Бас зөв гэж хардаг. Жишээлбэл, би уушгины эмч. Хүнээсээ зовиурыг нь аваад, үзээд, шинжилгээ төлөвлөөд, цаашдын эмчилгээг зөвлөөд, дахин давтан үзлэг хийнэ. Тэгэхээр 10 минут гэдэг боломжийн, гэхдээ урт хугацаа бол биш. Угаас бүх юм цахимжчихсан цаг үед бид компьютер дээрээ л хурдан ажиллаж чадвал асуудалгүй байх. Дээр үед бол бичгийн машин гэж байсан. Харин одоо эмнэлгүүдийн эмч нарын бүх өрөө компьютертай болсон учраас үүнийг том асуудал, боломжгүй гэж хардаггүй ээ.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эмч нар өвчтөнөө дорд үзэлгүй өөрсдөө бас хандлагаа өөрчлөх ёстой шүү
Шо�##�даа бадмаа
Муу хүмүүсийг муу л гэнэ
Жавзан - орлом эмчдээ баяр хүргэе! Үнэхээр боловсролтой, чадварлаг, хүнлэг - зохист харьцаатай, оюунлиг эмч хүн шүү! Танд дэлхийн эмч нарын баярын өдрийн мэнд бас сайхан өндөр дээд шагн�##� хүртсэнд нь баяр хүргэе! Мэргэжилдээ эзэн болсон чадварлаг та наар болон таны удирдсан тасгийн баг хамт олны ач буяныг үргэлж санаж дурсаж, дотор сэтгэлдээ сайныг ерөөж явдаг ! Баярл�##�аа!
Уламлжл�##�т үздэгээ хослуулж явах хэрэгтэй
Эмч нарыг хэл амаар доромжилдог ардчил�##� гэж солиороод анархист зан гаргадаг хөдөөний золбингуудыг хот руу оруулахыг хуулиар хориглох хэрэгтэй.
Эргүүг нь эргүү л гэнэ сайныг нь сайн л гэнэ шүү дээ
Пялдага новш.
Хөдөөний дээрэлхүү бүдүүлэг. Иймэрхүү үхэр оркуудаас ту�####�а бмаар бна!!
Хамгийн эхлээд эмчийн хандлага зөв байх ёстой шүү. Эмч хүнлэг хандахад өвчтөн дагаад л сэтгэл зүйгээрээ илүү эмчлэгддэг. Эмч муухай хандахад л өвчтөн сэтгэл зүйгээрээ унадаг, шан�##�даг, гутардаг, энэ нь өвчинд нь улам нэрмээс болдог. Муухай харьцаатай Эмч нартай зөндөө таарч байсан. Ихэнхийг нь тэвчээд явдаг. Гэхдээ 2 Эмч дээр я�##�т ч үгүй хариуг бариад хариуцлагий нь тооцуулсан даа.
Үхэрнүүд �##�батай юм шиг өвдөөд, үнэгүй юм гэж бхгүй!!
Үнэн
Танай эмнэлэгийн эмч сувилагч нар хүн эмчиллэж хан�##�гаа хийчихээд байнга архиддаг архичид байдаг юм биш үү. Тэр ангиогийн сувилагч Б.Наранцэцэг ажилаасаа байнга согтуу тардаг.Ийм хүмүүс Хүний төлөө ажиллаж байгаа гэдэгт итгэхэд хэцүү.Дээрээс нь бас хулгайч.хүнд сурт�##�тай хэцүү дээ
Өө наад сувилагч авгай чинь энэ эмнэлэгт тохирох хүн биш яаж байгаад байдаг юм банз�##� архичин өвгөн цуглуулсан �########� авгай одоо болиочээ
Хүний гавъяа шагн�##� дор хэн юу бичээд бгаа юм бэ хаанаас гарч ирсэн Орк вэ?
Эмнэлэгийн Сувилагч нар үнэхээр хүн чанартай хүмүүс өчнөөн бгаа шүү. Хүн доромжлох цахим гэмт хэрэг болдог шүү. Ялангуяа тангараг өргөсөн эмч сувилагч нар хамгийн нэр хүндтэй бдаг шүү.
Хүнийг ингэж бичлээ юу ч өөрчлөгдөхгүй шүү дэээ. Бичих газраа үг хэлээ олж бичээрэй Оркууддаа
Зарим нэг орк м�##�уудаас болж эмчгүй болж байна даа. Чадна чадахгүй олон л асууд�##� бий. Өвчтөн болон ар гэрийнхний ч буруу байна. Эмчийн ч буруу байна. Аль �##�инд нь буруу байгаа. Гэхдээ эмч бол эмч. Эмч бол бурхан биш. Чадах зүйлээ л хийнэ.Сайн эмч нарыг зарим нэг м�##�ууд өргөдөл бичиж гүйсээр байгаад ажлаас нь х�##�уулдаг гэсэн.
Одоо Монгол Улс асрагч сувилагч нарын дутагд�##�д үнэхээр орчихсон байгаа шүү. Хийх хүн олдохгүй байна. Гол төлөв эмчлүүлэгч нарын өвчтөнүүдийн харьцааны асуудлаас болж ажлаасаа гарцгааж байна.Сувилагч нар нь Европын хөгжилтэй орон руу мөн Солонгос руу гарч ажиллаж байна. Амьдр�##� юм даа.
Новшийн бүдүүлэг оркуудтай юугаа харьцдгийн! Шууд гар2!