Гадаад мэдээДЭЛХИЙ

Сөүлийн автобусны жолооч нар захиргаагаа буулгаж авав

БНСУ-д резидент эмч, анагаахын профессорууд ажил хаясан байгаа. Мөн Сөүл хот дахь автобусны жолооч нар цалингаа нэмүүлэхийг шаардаж пүрэв гарагт /2024.03.28/ ажил хаяж, нийтийн тээвэрт томоохон доголдол үүсгэсэн юм.

Тэгвэл Сөүлийн автобусны жолооч нарын үйлдвэрчний эвлэл ажил хаяж эхэлсэн өдөртөө хотын захиргаатайгаа хэлэлцээ хийж цалингаа нэмүүлсэн байна. Жолооч нар хэлэлцээний дараа цагт авдаг цалингаа 4.48 хувиар нэмэгдүүлэхээр тохиролцжээ.

Эхэндээ жолооч нарын эвлэл цалингаа 13 хувь хүртэл нэмэгдүүлэхийг шаардаад байсан юм. "Economic Research Insitute"-ийн сайтаас харвал БНСУ-д автобусны жолооч дунджаар цагт 17,291 вон (43,573 төгрөг), жилд 35,965,414 воны (90,632,843 төгрөг) цалин авдаг байна.

Сөүлийн жолооч нар хүссэн зүйлээ ер нь авчихдаг гэж хэлэхэд болно. Тэд өмнө нь 2012 онд цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж ажил хаяж эхлэхэд хотын захиргаа 20 минутын дотор тохиролцоонд хүрсэн байдаг.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
huz
huz
2024-04-01 07:07

manaih huseh tusam buuruulna

Зочин
Зочин
2024-04-01 10:35

Manai er emgui archaagui aimhai amia bodson, mungu harsan ulun lalruud.

Ганхуяг
Ганхуяг
2024-04-01 10:42

Миний найз Таёо бас ажил хаялтад оролцож байгаа юу

Холбоотой мэдээ

Back to top button