Нийгмийн
Танилц: Энэ сараас эхлэн ямар цалин нэмэгдэж, ямар нь нэмэгдэхгүй вэ

Энэ оны төсвийн төсөлд 881 тэрбум төгрөгийг цалин, тэтгэвэр, халамжийг нэмэгдүүлэхэд төсөвлөсөн. Үүний хүрээнд өнгөрсөн даваа гарагаас /2024.04.01/ эхлэн цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдээд байна.
Тэгвэл төрийн албан хаагчийн цалинг хаана ажиллаж байгаагаас нь хамааран дараах хоёр байдлаар нэмэгдүүлнэ. Ингэхдээ багадаа 10 хувиар, ихдээ 60 хувиар нэмэгдэж буй.
- Төгрөгийн ханш унаж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан нийт төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмнэ. Хэрэв төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагч бол 20 хувиар нэмнэ. Энэхүү нэмэгдэлд 217.7 мянган төрийн албан хаагч хамрагдах бөгөөд 532.4 тэрбум төгрөг төсөвлөжээ.
- Орон нутгийн 20 хувийн нэмэгдлийг зөвхөн төрийн захиргааны албан хаагчид авч байна. Иймд 2024 оноос төрийн захиргааны болон нийтлэг үйлчилгээний бүх албан хаагчид энэхүү нэмэгдлийг авна. Гэхдээ суманд ажиллаж байгаа бол 40 хувь, аймгийн төвд бол 20 хувиар цалингийн нэмэгдэл авна. Үүнд 306.8 тэрбум төгрөг төлөвлөжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.