Нийгэм мэдээ

Шашны зан үйл хийж байхдаа Туулын бургасыг шатаажээ

Амралтын өдрүүдэд нийслэл, орон нутагт обьектийн гал түймрийн найман тохиолдол гарчээ.

Эндээс онцолбол, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг XX хороо, “Хөрш заан” хотхоны урд “Туул” голын бургасанд гал гарч байна гэсэн дуудлага /2024-03-31/ өчигдөр 19:57 цагт ирсэн.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж иргэн Н шашны зан үйл үйлдэж бургасан дунд гал гаргасныг унтрааж аюулгүй болголоо. Мөн тухайн иргэнийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Цасан бүрхүүл багасаж, хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбоотой санаатай болон санамсаргүй байдлаас гал алдаж улс, иргэд, нийтийн өмчид их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй. Тиймээс анхаарал болгоомжтой байж гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үү гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ лам нар л тэгэж хий, ингэж үйлд гэж заадаг ш дээ, Тэгэж хийвэл амьдрал сайжирна, ингэж хийвэл буян арвижина гэх зэргээр..........олон жил ард түмний тархийг угаасан одоо болохоор залуу ламхай нар нь тэднийхээ хий гэсэн болгоныг үгүйсгээд л нэг л их сүрхий лам болох гэж нэр төр хөөцөлдөцгөөгөөд....л..........жишээ нь сар шинээр заавал мөр гөргөх албагүй ч гэх шиг..........Тэгвэл урьдын лам нар нь бүгд худал залж байсан залдаг нөхдүүд байжээ....,хөөрхий зайлуул........ Будда, бөөг худал хиймэл шүтээн гэдэг нь гарцаагүй үнэн болох нь цаг явах тусам нотлогдсоор л байна.

Холбоотой мэдээ

Back to top button