Туркийн орон нутгийн сонгуульд Эрдоган сөрөг хүчинд ялагдлаа

Ням гарагт /2024.03.31/ Туркт орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Тус сонгуулиар Туркийн 81 муж даяар 30 хот, 1,351 дүүргийн дарга, мөн мужийн 1,251, хотын 20,500 зөвлөлийн гишүүнийг сонгосон байна.
Тэгвэл тус сонгуульд Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Шударга ёс, хөгжлийн нам Өзгүр Өзелийн Бүгд найрамдах ардын намд ялагдсан байжээ. Одоогийн байдлаар саналын хуудасны 99 хувийг тоолж дууссан байгаа юм.

Өзелийн нам нийт саналын 37.69 хувийг авсан бол Эрдоганы нам 35.53 хувийг авчээ. Эрдоганы гол өрсөлдөгчийг Истанбул хотын захирагч, Бүгд найрамдах ардын намын Екрем Имамоглу гэж үздэг.
Туркийн хамгийн том хот олох Истанбулд болсон захирагчийн сонгуульд Имамоглу 10 гаруй хувиар тэргүүлж ялалт байгуулжээ. Мөн Бүгд найрамдах ардын тус улсын нийслэл Анкара болон бусад 15 хотод захирагчийн суудлыг авсан байна.
Энэхүү сонгууль Эрдоган болон түүний нам засгийн газрын эрхийг барьсан 20 гаруй жилд ирсэн хамгийн том ялагдал болов.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрдоган ялагдсан нь яамайдаа, мань хүн ч исламист шүү дээ !
Туркт исламын хүчин доройтож байгаа нь Дэлхийн энх тайвны үйл хэрэгт ихээхэн дөхөм болноо !