УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Ногоон автобус"-ны хэргийг шалгах түр хороо 14.00 цагт хаалттай хуралдана

Ногоон автобусын хэргийг Хянан шалгах түр хороо /Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх/ өнөөдөр /2024.04.01/ 14.00 цагт "Их Засаг" танхимд ХААЛТТАЙ хуралдахаар товложээ.

Тус түр хороо өнгөрсөн сард /2024.03.25/ хуралдаж, хянан шалгагч, шинжээч нараа томилсон. Үүнээс өмнө буюу гуравдугаар сарын 19-ний өдөр хуралдаж, даргаараа Ж.Бат-Эрдэнийг сонгосон.

УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм.

Тэд 318 тэрбум төгрөгөөр 2023 онд авсан "Ногоон автобус"-ны худалдан авалтыг  шалгаж, энэ сард багтаан нээлттэй сонсгол хийхээ зарлаад байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 1, 2024 12:27

Энэ бовгор сах�##�т чадах болов уу холион бантан болгоноо мааш чадваргүй бовгор харагддаг

Зочин
Зочин
4 сар 1, 2024 15:44

СҮНЭЭГ ОРУУЛААЧЭЭ АНУЖИНГА ХАС

Зочин
Зочин
4 сар 3, 2024 12:39

Энэ баас чадах уу?

Холбоотой мэдээ

Back to top button