О.Цогтгэрэл: Авлигын индекс өсөх тусам залуус монголоос дайжаад байна
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2024.04.01/ хуралдаж, хэлэлцсэн асуудлаараа мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Өнөөдрийн ээлжит хуралдаанаар гурван асуудлыг онцгойлон авч хэлэлцлээ. Нэгдүгээрт, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрхзүйн байдлын тухай хууль энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэнэ. Хоёрдугаар, шинэ парламентын дэгийн асуудлаар мэдээлэл сонслоо. Гуравдугаарт, сүүлийн үед яригдаж буй сэдэв болох монголоос дайжиж буй үзүүлэлт дээр байр сууриа нэгтгэлээ.
Мэргэжлийн нэгдсэн холбоодтой холбоотой хуулийн төсөлд иргэний нийгмийн байгууллагууд руу халдсан олон заалт орж ирсэн байна. Мэргэжлийн холбоо байгуулахдаа заавал яамнаас зөвшөөрөл авна гэжээ. Энэ зөвшөөрлийг нь яам таван жил тутам сунгана. Утга санааны хувьд төрийн байгууллагын нэг хэсэг болгох гэж байна. УИХ-ын дэгийн тухай хууль дээр олон асуудлууд яригдлаа.
Монгол Улсаас яагаад залуучууд гадагшаа дайжаад байна вэ. Олон улсын индекс үүнийг харуулж байна. 2016 онд 3 гэсэн индекстэй байсан бол өнөөдөр 4,2 болж жилээс жилд муудаж байна. Үндсэндээ 50 орчим хувиар муудаж байна гэсэн үг. Монголчууд гадагшаа дайжих хүсэлтэй болчхож. "Түр зуур явъя" гэдэг байсан бол "Бүрмөсөн явчихъя" гэдэг болсон залуучууд. Нэг нь, цалингийн буюу эдийн засгийн учир шалтгаантай. Нөгөө нь улстөрийн буюу нийгмийн тэгш бус байдалтай холбоотой. Авлигажсан тогтолцоотой холбоотой яригддаг юм.
Тэгэхээр авлигын индекс өсөх тусам залуус монголоос дайжаад байна. Шууд хамаарал харагдаад байгаа юм. Монголын нийгмийн сүүлийн найман жилийн дүр төрхийг энэ индекс харуулж байна. Тэмцээд байх тусам авлига ихсээд байдаг улстөрийн тогтолцоог бий болгочихсон. Эрх баригчид авлигатай тэмцэж байна гээд байдаг. Тэмцэж байвал уг нь буурна биз дээ.
Бас нэг асуудал бий. Залуус ажиллах тусам ядуурдаг эдийн засгийн тогтолцоо бий болчихсон. Уг нь ажлын байргүй иргэд ядуурдаг гэсэн ойлголттой. Гэтэл ажлын байртай мөртлөө залуус ядуураад байна. Иймээс монголоос дайжаад байна. Арга хэмжээ авахгүй бол улам л хурцдана. МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт ийм л байна" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН ч авилг�##�ыг ёстой цэцэглэн хөгжүүлж чадлаа.Харин огт ажил хийсэнгүй хоосон эргэлдсээр дуусг�##�аа
. 8 жил хий эргэсээр байгаад дуусг�##�аа. Өр нэмэгдэв.Үндэсний в�##�ют ш�##�даа хүртэл унав. Татвар ууд нэр төрлөөр нэмэгдсээр .3 хүний нэг нь ядуурав . Авилг�##�аас болж з�##�уучууд дүрвэсээр . Арай л гэмээр юм болж байна даа. Яг тийм тийм ажил хийлээ гээд нэрлээд өгөх хүн байна уу .
Танай Тeсогийн тэрбумын орон сууцыг авах мөнгө цуглуулах гэж л явж байна шүү дээ
Явах суурийг та нар хийсэн....
Орон сууцаараа з�##�уусын аивдр�##�ыг хувхайлж байж битгий донгос худ�##�чааа
Гол ш�##�тгаан нь бага ц�##�ин,чиний яриад байгаа чинь 100 дахь ш�##�тгаан
Авилг�##�ын заг�##�майлсан эцэг нь ардчилсан намын луйварчид!