Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Японд хогийн цэгээс 1.46 сая иен олджээ

Японы Кагава мужийн Такамацү хотод байрладаг хог хаягдал зайлуулах газар байгууламжаас 1.46 иен (32.5 сая төгрөг) олдсон байна. Тус байгууламжийн ажилтан гараар хог ангилж байхдаа дэвсгэртүүдийг олсон юм.

Такамацүгийн албан тушаалтнууд мэдээлснээр Сэйбү Клин төвд 10,000 иений 146 дэвсгэрт олдсон байна. Ажилтан багцалж хаясан хогийг жижиглэж байхдаа нэг 10 мянгатын дэвсгэрт олжээ

Зургийн эх сурвалж: Kyodo News

Тус төв нь Такамацү хот болон ойролцоох Аяагава тосгоноос ирсэн хог хаягдлыг боловсруулдаг аж. Хотын удирдлагууд мөнгөний эзнийг Сэйбү төвтэй холбогдохыг мэдэгдсэн байна.

Мөнгө гарж ирсэн хогийг гуравдугаар сарын 23-27 хооронд ирсэн гэж албаны хүмүүс тооцоолжээ. Мөнгөний эзэн олдсон дэвсгэртүүдийг нэхэмжлэх гурван сар байгаа бөгөөд хэн нэгэн нэхэмжлээгүй тохиолдолд хотын захиргааны орлого болгох юм.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-01 15:41

НАДАА ӨГЧИХӨӨЧ

Зочин
Зочин
2024-04-02 07:34
Reply to  Зочин

Шун�##� аа

Уншигч
Уншигч
2024-04-01 16:14

Гэгээрсэн хүмүүс сайхан юм аа

Холбоотой мэдээ

Back to top button