Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран: Израил Сири дэх Ираны элчин сайдын яамд агаарын цохилт өгсөн

Даваа гарагт /2024.04.01/ Сири улсад байрлах Ираны элчин сайдын яам агаарын цохилтод өртөж, долоон хүн амь үрэгдсэн байна. Иран тус халдлагын улмаас зэвсэгт хүчний долоон зөвлөх нас барсан хэмээж Израилын талыг буруутгажээ.

Амь үрэгдсэн хүмүүс дунд гурван ахлах командлагч байсан юм. Сирийн Дотоод хэргийн сайд болон Гадаад хэргийн сайд Фейсал Мекдад “Дамаск дахь Ираны консулын байрыг онилж, олон тооны гэм зэмгүй хүний аминд хүрсэн террорист халдлагыг бид эрс буруушааж байна” гэж мэдэгдэл гаргав.

Халдлагад амь үрэгдсэн хүмүүс дунд тагнуулын болон хагас цэрэгжсэн элит хүчний Кудс хүчний ахлах Мохаммад Реза Захеди байжээ. Израилын зэвсэгт хүчин Сири дэх Ираны цэргийн байгууламжуудад агаарын цохилт өгсөөр ирсэн.

Харин даваа гарагийн халдлага нь Ираны элчин сайдын яамыг онилсон анхны тохиолдол юм. Израилын зэвсэгт хүчин гаднын орнуудад үйлдсэн халдлагынхаа тухай мэдэгдэл өгөөд байдаггүй.

Тэгвэл “New York Times” сонин Израилын дөрвөн албан тушаалтныг иш татаж Израилын арми даваа гарагийн халдлагыг үйлдсэн гэж мэдээлжээ.

Ираны НҮБ дахь төлөөлөгчийн газар энэ цохилтыг “НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомж, дипломат болон консулын газрын халдашгүй байдлыг бүдүүлгээр зөрчлөө” гэж шүүмжилсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button