Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Хиймэл нар: Эрдэмтэд 100 сая градус температурыг 48 секунд барьж рекорд тогтоолоо

Хүн төрөлхтний амьдралыг өөрчилж чадах потенциалтай гэгддэг технологиудын нэг нь цөмийн нэгдэх урвал (Nuclear fusion) юм. Цөмийн нэгдэх урвалын үед хоёр элементийг нэгтгэж, өөр нэг элемент үүсгэдэг. Ингэх явцад маш их хэмжээний энерги ялгардаг байна.

Цэвэр энергийн шийдэл гэгддэг энэхүү урвалыг дэлхий дээр явуулах нь маш хэцүү. Гэхдээ хуулбарлаж чадсан тохиолдолд цөмийн нэгдэх урвал нь бараг л хязгааргүй энергийн их сурвалж болно.

Цөмийн нэгдэх урвалыг явуулахын тулд өндөр температур болон даралттай орчин шаардлагатай. Тухайлбал нарны цөмд цөмийн нэгдэх урвал 15 сая градус, маш өндөр даралттай орчинд явагддаг билээ.

Ийм учраас олон улсад цөмийн нэгдэх урвалыг арилжааны хэмжээнд явуулах технологи үүсгэх зорилготой олон зуун стартап компани ажиллаж байгаа. Нар доторх өндөр даралт орчныг үүсгэхэд их ярвигтай.

Ихэнх стартапууд өндөр даралтай орчин бүтээхийн оронд маш өндөр температур үүсгэж, тэр орчноо удаан барих зорилготой байгаа юм. Тэгвэл Солонгос эрдэмтэд 100 градус температурыг (нарны цөмөөс долоо дахин өндөр температур) 48 секунд барьж дэлхийн рекорд тогтоосон байна.

Тодруулбал Солонгосын цөмийн нэгдэх урвалын энергийн хүрээлэнгийн “KSTAR” судалгааны төв энэхүү амжилтыг гаргасан юм. Тэд өмнө нь 2021 онд 30 секундийн турш 100 сая градусын орчин үүсгэж рекорд тогтоож байжээ.

“KSTAR” төвийн захирал Юн Си Ү “Өндөр температуртай плазмын тогтворгүй чанараас болж ийм өндөр хэмтэй орчныг тогтвортой барихад тийм ч хялбар биш” гэж хэлсэн юм.

Гэхдээ цөмийн нэгдлийн урвалыг арилжааны түвшинд ашиглахад хэд хэдэн асуудал тулгараад буй. Тэдний нэг нь туршилтыг хийхэд ашигласан энергиэс илүү энерги гаргаж авах явдал аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button