Гадаад мэдээДЭЛХИЙ

Финланд: 12 настай хүүхэд сургуульдаа гал нээж нэг сурагч амь үрэгджээ

Мягмар гарагийн /2024.04.02/ орой Финландын нийслэл Хелсинки хотод 12 настай хүүхэд сургуульдаа галт зэвсэг авчран нэг сурагчийн аминд хүрж, хоёр сурагчийг гэмтээжээ.

Цагдаагийн алба хаагчид 12 настай хэрэгтнийг баривчилжээ. Одоогоор өөр сэжигтэн байхгүй гэж цагдаагийн албанаас мэдээлсэн юм. Мөн хохирогч, хэрэгтэн бүгдээрээ 12 настай Финланд хүүхдүүд байсан гэснээс өөр мэдээлэл албаныхан өгөөгүй байна.

Мөн хэрэгтэн урьдчилсан байцаалтын явцад халдлагыг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн аж. Хэрэгтэн цагдан хориход хэтэрхий бага настай байгаа тул түүнийг нийгмийн халамжийн албанд хүлээлгэн өгөх болжээ.

Цагдаагийн алба халдлага үйлдэх болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна гэж мэдээлсэн юм. Хэрэгтний халдлага үйлдэхэд ашигласан буу түүний хамаатны хүнийх байсан аж.

Финландын Ерөнхий сайд Петтери Орпо сэтгэл цочирдуулсан зүйл боллоо хэмээн мэдэгдэл хийжээ. Тус улсад 2007 болон 2008 онд сурагч сургуульдаа галт зэвсэг авчран хүүхдүүд, ажилчдын аминд хүрсэн тохиолдол гарсан байна. Финланд 2020 онд галт зэвсгийн тухай хуулиа чангатгасан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-03 10:36

Америкийг сайн дага

Зочин
Зочин
2024-04-03 13:24

НАТО-ийн гишүүн орнууд бүгд �##�дилхан. Хэн нэг хүнтэй таагүй харилцаатай болонгуутаа шууд буу авч очоод нохой мэт буудаж �##�даг. Иймээс НАТО-гийн орнуудад өчүүхэн ч итгэж болохгүй. Бусдыг �##�ах эзлэн түрэмгийлэх бодлоготой байнаа л гэсэн үг.

ЗочинЗочин
ЗочинЗочин
2024-04-03 14:18

олон сая хүнтэй улс оронд иймэрхүү тэнэгүүд 15 жилд ганц удаа буу зэвсэгээр х�##�длаа. манайх 3хан сая хүнтэй. 3000 хайрт сэтгүүлчид минээ харийн ийм муухай мэдээллийг бидэнд заав�##� хүргэж хойч үеэ д�##�дуур турхирах хэрэггүй шүү. харин сайн үйл хийсэн хүүхдүүдийн тухай илүү мэдээлж байгаасай. хүүхдийг нэг удаа магтахад мянган өдөр өнгөрсөн ч санаж байдаг юм даа.

ЗочинЗочин
ЗочинЗочин
2024-04-03 14:19

?##? энэ засварыг "@л" гэж з�##�руулан уншаарай

ЗочинЗочин
ЗочинЗочин
2024-04-03 14:20

з@руулан

Холбоотой мэдээ

Back to top button