УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ч.Хүрэлбаатарын хуулийг Г.Занданшатар засна

Хураангуй:

  • Намрын чуулган хаахын өмнө ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга эсэргүүцэж, Төрийн ордонд мэдэгдэл хийж байв. УИХ-ын дарга Г.Занданшатартай ч уулзсан.
  • УИХ-ын дарга Г.Занданшатар энэхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг царцааж байгаад Хөрөнгө оруулалтын тухай хуулиас газрын агуулгыг хассан нэмэлт өөрчлөлтөө өргөн бариад буй юм.

Дэлгэрэнгүй:

Одоогийн хуульд газрыг 100 жилээр ашиглуулахаас гадна эзэмшүүлэхээр тусгасан байдаг. Ч.Хүрэлбаатар "Эзэмшүүлэх" гэдэг үгийг нь хассан. Үүгээрээ дээрдүүлсэн, зассан гэж тайлбарладаг ч ер гадаадын хөрөнгө оруулагчид газрыг 100 жилээр ашиглуулах хууль явж ирснийг үндсээр нь засах ёстой байсан хэмээх хэсэг бий.

Тэгвэл, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, Байнгын хороодын дарга нар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр /2024.04.02/ өргөн барилаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүний хувиар 2013 онд батлагдсан “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-д заасан гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн.

Ингэхдээ “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-д өөрчлөлт оруулах тухай хуулийн

1 дүгээр зүйл: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг "Газрын тухай" гэснийг хассугай.

2 дугаар зүйл: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

гэсэн хоёр заалтыг өөрчлөхөөр тусгасан.

Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн УИХ-ын дарга Г.Занданшатарт, газар ашиглахтай холбоотой тухайлсан харилцааг Газрын тухай хуулиар зохицуулсан тул Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгохыг дэмжсэн байна.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулинд гадаадын хөрөнгө оруулагчид газрыг 100 хүртэл жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалт байгаа. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулдаг Газрын тухай хуультай тус тус зөрчилдөж байна. Иймд зөрчилтэй, хэрэгждэггүй энэ заалтыг хүчингүй болгож, хуулиас хасахаар болж байна.

Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулагчид газар эзэмших ашиглахтай холбоотой харилцааг Газрын тухай хуулиар зохицуулж байгаа бөгөөд Хөрөнгө оруулалтын тухай хуулинд байгаа зөрчилтэй заалтыг хассанаар хөрөнгө оруулалтын орчинд ирээдүйд тодорхойгүй байдал, аливаа эрсдэл үүсэхээс сэргийлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 3, 2024 16:17

ГАДААДЫН ИРГЭНД МОНГОЛЫН СӨӨМ Ч ГАЗРЫГ ТҮРЭЭСЛЭЛҮҮЛЭХ БУЮУ ӨМЧЛӨХГҮЙ БАЙХ ЭНЭ ХУУЛИЙГ САНААЧИЛСАН БАТЛУУЛСАН АЛБАН ТУШААЛТНЫГ ШОРОНГИЙН ТАВ ЖОРЛОНГИЙН СУУЛТУУР БОЛГОСУГАЙ ЭМЭГТЭЙ ЖОРЛОНГИЙН ЭНЭ ХУУЛИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЖ ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН МӨРДСУГАЙ

Зочин
Зочин
4 сар 4, 2024 09:55

Монголын газар шороон дээр гишгэхийг хориглосон хууль гаргахаар мөн ч олон хөрөнгө оруулагч чихэлдээд орж ирнэ дээ?? Тэд чинь агаарт жингүйдээд агаарт барилга, үйлдвэрээ бариад дэлхийд байхгүй шинэ технологи нэвтрүүлээд Монголын нэрийг �##�даршуулаад �##�аад өгөх юм байна л даа?!! Ширэн нүүртэй хүмүүс ичнэ гэдгийг мэдэхгүй болохоор амар юм даа?? Харин өчүүхэн иргэн бид өмнөөс нь ичих л их хэцүү юм!!!

Холбоотой мэдээ

Back to top button