Гадаад мэдээДЭЛХИЙ

Тайваньд 7.5 магнитуд газар хөдөлж Япон, Филиппинд цүнамийн анхааруулга гаргажээ

Лхагва гарагийн өглөө /2024.04.03/ Тайванийн эргийн ойролцоо болж Япон болон Филиппинд цүнамийн анхааруулга гаргасан байна. Газар хөдлөлтийн улмаас Тайванийн нийслэл Тайпейн хэд хэдэн дүүрэгт тог тасарчээ.

Тайванийн албан ёсны мэдээллийн төв агентлаг 1999 онд 7.6 магнитуд хүчтэй чичирхийлэл болж 2,400 хүн амь үрэгдсэнээс хойш хамгийн хүчтэй газар хөдлөлт байсан гэж мэдээлэв.

Хөдлөлтийн төв Хуалиен хотын ойролцоо байсан бөгөөд “Reuters” агентлагийн мэдээлснээр чичиргээ БНХАУ-ын Шанхай хот хүртэл мэдрэгдсэн байна. Японы цаг уурын агентлаг өмнөд хэсэгт оршдог Окинава мужийн эрэг орчим цүнамийн анхааруулга гаргасан юм.

Тус агентлаг мэдээлснээр Японы баруун өмнөд бүсийн эрэгт 3 метр хүртэлх цүнамийн давлагаа үүсэж магадгүй байна. Одоогийн байдлаар Окинава мужийн Ёонагүни, Ишигаки арлуудад жижиг хэмжээтэй цүнами хүрчээ.

Филиппиний газар хөдлөл судлалын агентлаг мөн хэд хэдэн мужийн эрэг орчим оршин суудаг хүмүүст сэрэмжлүүлэг гаргаж, өндөр газар руу нүүн шилжихийг анхааруулсан байна.

Эх сурвалж: Reuters, Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button