Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин байлдаанд татах нас 27 байсныг 25 болгож буурууллаа

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский цэрэгт татагдах насыг 27 байсныг 25 болгож бууруулах хуулийн төсөлд гарын үсэг зурж баталжээ. Энэ хуулийн төсөл нь байлдах хүн хүч дутагдалд ороод буй Украины армид шинэ цэрэг татахад туслах учиртай.

Тус хуулийн төслийг Украины хууль тогтоогчид 2023 оны тавдугаар сард дэмжсэн. Тэр цагаас хойш Зеленскийн ширээ дээр байсаар ирсэн юм. Тэгвэл Украины Парламент эрэг татлагын хуулийг чангатгах хуулийн төслийг сүүлийн хэдэн сар хэлэлцэж буй.

Зеленский нас бууруулахыг баталснаас гадна хоёр өөр хуулийн төсөлд гарын үсэг зуржээ. Тодруулбал тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй гэсэн үндэслэлээр цэргээс чөлөөлөгдсөн эрчүүдийг дахин эрүүл мэндийн үзлэгт хамруулахыг шаардсан хуулийн бичгийг баталсан байна.

Мөн Зеленский цэргийн алба хаах боломжтой хүмүүсийн тухай цахим мэдээллийн сан үүсгэх талаарх хуулийн төсөлд гарын үсэг зуржээ. Эдгээр хуулиуд Украины армид нэмэлт байлдааны хүчин бэлтгэхэд тусалж магадгүй.

Дайны талбарт Украин цэргүүд хэд хэдэн асуудалтай нүүр тулгарчээ. АНУ-ын Конгресст Украинд илгээх цэргийн тусламжийн төсөл царцаж, Европын холбоо амласан зэр зэвсгээ цагт нь хүргэхгүй байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button