НАТО Украин руу 100 тэрбум еврогийн цэргийн тусламж илгээхээр хэлэлцэж байна

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мягмар гарагттус холбооноос Украинд 100 тэрбум еврогийн (107 тэрбум ам.доллар) цэргийн тусламж илгээхийг санал болгосон юм.
Тэгвэл тус холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар лхагва гарагт /2024.04.02/ уулзан хэлэлцсэн байна. Одоог хүртэл НАТО холбооны хувьд Украинд зэвсгийн тусламж илгээхээс цааргалж ирсэн.
Учир нь цэргийн тусламж илгээснээр ОХУ-тай үүссэн нөхцөл байдлыг хурцдуулна гэж мэргэжилтнүүд болгоомжилж байсан юм. Гэхдээ одоо НАТО-гийн удирдлагууд Украин руу илгээх цэргийн тусламжийг илүү тогтвортой байдлаар илгээх системд шилжих цаг нь болсон гэж үзэж эхэлжээ.
Столтенберг уулзалтын үеэр тусламжийн тал дээр баттай мэдээлэл өгөхөөс татгалзаж, долоодугаар сард гишүүн орнуудын удирдагчид уулзаж шийдэх асуудал гэсэн юм.
НАТО-гийн орнуудын гадаад хэргийн сайд нар харин тусламжийг дэмжсэн байр суурь илэрхийлжээ. Тухайлбал Герман болон Латвийн гадаад хэргийн сайд нар дэмжиж буйгаа хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Украины байд�##� тааруу байгаа юм байна 500 мянган хүнээ �##�дсан учраас тийм байлгүй яахав дээ сайн туслах хэрэгтэй байна манайхан барууны гажуудсан мэдээ их явах юм даа бодит мэдээ маш хомс